Наранбаатарт болон English сурч байгаа бүх хүмүүст !

За сайн уу Наранбаатараа? Өөртөө тулгарч байгаа асуудлаа mglstudents_usa группын маань гишүүдтэй илэн далангуй хуваалцаж байгаад их баяртай байна. Энэхүү зөвлөгөөг Наранбаатартаа болон Англи хэл сурч байгаа бүх Монголчууддаа зориулав. Би чамд өөрийнхөө хэрэглэдэг Англи хэл эрчимтэй сурах шилдэг аргуудаа хэлж өгөе. Манай гишүүд маань ч гэсэн өөр өөрийн гэсэн арга барилтай байх.