Өөрийгөө Үнэлэхгүй Бол ... ?

Өөрийгөө голох гэдэг бусдыг өөрөөсөө өндөрт тавихтай агаар нэг >> Бусдыг өөрөөсөө илүүд үзэх нь өөртөө итгэлгүй болохын шинж >> Өөртөө итгэлгүй бол бусдын аясыг харагч >> Үүнээс эргэлзээ, аливаад шийдэмгий бус байдал үүсч, ихэнхи асуудлыг хойш нь тавих, эцсийн мөчид буруу шийдвэр гаргах нь ихсэнэ >> Буруу шийдвэрийн хохирол амссаар шантрамтгай болох эхлэл тавигдана >> Шантрамтгай болсноор оролдлого, хичээлт ор тас хаягдаж, бууж өгөхдөө амархан болно >> Амархан бууж өгнө өө гэдэг чинь

4000 Метрийн Өндрөөс Шүхрээр Буусан Минь

5 сарын 1ний, Өглөөний 7цаг:  Калифорнийн Лэйк Элсинор хотын Skydive Elsinore нислэгийн баазад онгоцноос анх удаа шүхрээр үсрэхээр бүртгүүлэв. Үсрэхээсээ илүүтэй бүртгүүлэх нь нэлээн их цаг авсан эд билээ. Бид (эгч, эгчийн найзууд, би нийлээд 10) бараг 2 цаг хэртэй тэнд ч гарын үсэг, энд ч гарын үсэг зурцгаав. Арга ч үгүй биздээ, үсрэх явцад ямар нэгэн аваар осол гарвал бид хариуцахгүй энэ ээ тэрээ гэсэн өөрсдийгөө хамгаалсан баахан гэрээ бэлдээ биз. Бид ч үсрэхээ л бодоод юун тэр гэрээний заалтуудыг нэг бүрчлэн унших хурдхан