Наранбаатарт болон English сурч байгаа бүх хүмүүст !

За сайн уу Наранбаатараа? Өөртөө тулгарч байгаа асуудлаа mglstudents_usa группын маань гишүүдтэй илэн далангуй хуваалцаж байгаад их баяртай байна. Энэхүү зөвлөгөөг Наранбаатартаа болон Англи хэл сурч байгаа бүх Монголчууддаа зориулав. Би чамд өөрийнхөө хэрэглэдэг Англи хэл эрчимтэй сурах шилдэг аргуудаа хэлж өгөе. Манай гишүүд маань ч гэсэн өөр өөрийн гэсэн арга барилтай байх. Тэр арга барилаасаа ч гэсэн чамтай хуваалцах байх гэж найдаж байна.
Миний бодлоор:
Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямарч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл
шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.

Доорх аргуудыг туршаад үзээрэй:
1. Хамгийн энгийн бөгөөд, нэг их зүйл шаарддаггүй үр дүнтэй арга бол - Just Watch TV!!!! - өөрийнхөө үзэх дуртай сувгуудаа зав л гарвал үзээд бай. (Би жишээ нь National Geographic, Discovery Channel, ABC, CNN гэх мэт сувгуудыг их үзэх дуртай)
2. Listening skill - ээ сайжруулах: Чи Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.
Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
- English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.
- Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. www.englishcaster.com/bobrob/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.
- Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо! http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!!
Эдгээр хичээлүүдийг ipod, mp3, mp4,... (өөр юу юу ч билээ дээ) суулгачихаад та хаана ч явж байсан сонсоод явж байхад таны хэл сайжрах нь гарцаагүй.
3. Reading skill-ээ сайжруулах:
- Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
- Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
- Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
- International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
- Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
- Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
- Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
- Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
- Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
- Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!
Би дээр хэлсэнчлэн хамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.
За би дараа нь хэрэв та бүхэн сонирхвол өөрийнхөө уншсан бөгөөд уншиж байгаа номнуудынхаа талаар, мөн оюутан хүний ширээд дээр заавал байх ёстой номны жагсаалтыг гаргаж та бүхэндээ хүргэнээ. (дуртай юмаа ярихаар гол сэдвээсээ хазайгаад явчдиймаа, sorry :))
Яагаад ном унших англи хэл сурахад тийм сайн гэж ? гэж та бодож магад.
Ном уншина гэдэг:
1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг. (Энийг ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биздээ)
За энэ хүрээд зөвлөгөөгөө өндөрлөе, Хэрэв асуух зүйл байвал та санал бодлоо манай группын гишүүд болон надад чөлөөтэй илэрхийлээрэй.
mglstudents_usa@yahoogroups.com гэж хаяглаад мэйл-ээ явуулахад манай гишүүд бүгд хүлээж авна.

Та манай группд элсэхийг хүсвэл энэ хаягаар ороод бүртгүүлээрэй!

Таны сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн
Цэгмээ

Наранбаатарын Захиа:

Hi зөвлөгөө өгнө үү. Би энд богино хугацаагаар (4 сар) хэл сурахаар ирсэн хүн байна. Нэг хэлний course-т явж байгаа. 1 сар өнгөрлөө. олигтой сурсангүй. Яаж түргэж ярьж сурах вэ? Америк хүнтэй яаж танилцаж ярих дадлага хийх вэ? энэ талаар надад зөвлөгөө өгнө үү хүмүүсээ?

12 comments:

  1. hey dajgui zovlogoo bna. nadad taalagdlaa. Mon tanai group ch dajgui shuu. oort chin zovlohod Blog-n deeree Google Adsense tavichihaach. Bi daraad mongo olj ogood baiy. hehehe

    ReplyDelete
  2. Uneheer goe zovolgoo bna shuu, english surah husel ermelzliig mini toruulchlee.
    bayrlalaa

    ReplyDelete
  3. Saihan zovolgoo baina. Bi bas l ene chigleleer surdag. Manai Phonetic-n bagsh bidend heliig togs surna gedeg bol native speaker boloh, engiin jishee gehed emotionoo ilerhiilehdee hurtel songoson ug oguulberiin rhythm chini ondoon baidag gej heldeg. Gehdee ene bol butehgui zuil baih l daa. USA-s oor orond surdag oyutan group-d chini elsej boloh uu?

    ReplyDelete
  4. saak zuvluguu bn shuu Tsegmee

    ReplyDelete
  5. Tsegmee chi uneheer saihan post-d tavih yumaa. Ih bayarlaj bnaa chamd. Chamaas avah zuvluguu ih bnaa. Yalanguya ter iPod-r angli helnii hicheel sonsoh talaar. Minii yahoo id jadran_jamuha

    ReplyDelete
  6. tsegmeed mashi ih talarhaj bnaa. ajil uils ni urgelj butej bh boltugai tsegmee.

    ReplyDelete
  7. hi ene zuvulguu neeree anli helee surhad sainaar nuluulj uram zorig ugj bnb a

    ReplyDelete
  8. THANK YOU VERY MUCH. I WILL LISTEN THEIR. NTR HE HE

    ReplyDelete
  9. hi.mash ih bayarlalaa zovolgoo ogsond.neg yum guuya nadad onlia aar ch yum esvel pdf eer engiin unshchihmaar nom baival tatahaar oruulj ogooch please? thanks.

    ReplyDelete
  10. anhan shatnii hicheelruu haashaa orj uzeh we bi site-uud ruu orood unshij chadsangui garaad irlee

    ReplyDelete
  11. saihan zovolgoo bna bayrlalaa.

    ReplyDelete