Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүд (1р хэсэг)

Утаандаа угаартхаас өмнө, бөглөөндөө бухимдхаас өмнө, шинээс хуучин, соргогоос гөлийрөлд шилжихийн өмнө Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүдээ сийрүүлэн бичихээр сэтгэл шулуудав. Нэгдүгээр бүлэг. Улаанбаатарыг дотор гадаргүй шинжин ажих аваас. Нисэхээс гэр хүрэх зам яг хуучин янзандаа, утаан дундуур бараан хувцастай хүмүүс дааран бээрэн алхаастай. Замын донсолгоонд ойн бууж, хажуугаар нь гэрийнхэнтэйгээ буу халах гэж их зүдрэв.Хэг ёг нөгөө хэн эгч сайн биздээ дип дап хэхэ.

Маргааш өдөр нэг л их сүрхий аялалаар яваа хүн шиг хотын гудамжаараа алхаж өглөө. Хэдэн шинэ гял цал болсон байшингуудаас өөр өөрчлөгдсөн юм ер нь харагдана уу гэсэн янзтай явж байтал, ажаад байхад гэрээс авахуулаад төв хүртэлх зам дээр замын цагдаа ах нар бараг эгнээгээрээ зогсож, мөн хөдөлгөөнт эргүүлийн хөдөлгөөнтэй машинууд хаа сайгүй явж харагдаж байсан нь үнэхээр сайшаалтай санагдлаа (болоо шүү дээ).

Харин нөгөө бөглөрөө, там зам, утаа униар улам л ихссэн үү гэхээс биш багассан юм алга хөөрхий (болъё оо). Дээрээс нь урд талд байнга 5,6 том автуус сүлжээстэй (урд цагт өлбөн шар, микро хоёр хотын замд ноёрходог байсан бол одоо цагт бахь автобусуудын эрин үе ирсэн болтойдог оо). Тэгээд зүгээр ч сүлжээд явахгүй, мөрөөрөө явж байгаа намайг хоёр талаас бахь шиг хавчих гээд л, нэг үзүүр нь шар (автобус), нөгөө үзүүр нь ногоон (автобус) тийм бахь төсөөлөгдөж байна билээ.

За харин бүсгүйчүүдийн арааны шүлсийг асгаруулам олон том дэлгүүрүүд нээгдсэн байна хөөш. Нэг орчих юм бол төөрчихөөр, тэнгэрээс үнээ тогтоосон болтой, бөөний худалдааны гээд л тоймгүй их болжээ (болоо шүү дээ). Дэлгүүрт орохдоо машинаа кармаалж оролтой нь биш зогсоол гэдэг юм чинь ёстой нүдний гэм. Ана мана ач тач үзэж байж хорооллын тэнд зогсондоо. Нэг орчихвол ард машинаа тавиад сайхан тав тавиад өгнө дөө. Цонхоор нь харвал хүн байхгүй, арай л өөрөө очоод машины хойно зогсчоогүй байлтай гэж хүртэл бодогдоно. Тэгээд нэг их хүнлэг хүн шиг жолоочийг нь яасан юм бол ийсэн юм бол гээд л араас нь санаа зовоостой хэхэ.

Шөнө болно оо, найзуудтайгаа ганц хоёр шар айраг уух санаатай дэлгүүрт ортол харин худалдагч овоо ширүүхэн манайх 12-оос хойш архи, пиво зардаггүй ээ гэж зандарч байна билээ. Нэг ч биш, ер нь нийтдээ энэ журмаа бол хэрэгжүүлээд байх шиг байна шүү(болоо шүү дээ).

Цэцэг жимс хотхон, Америк, Япон дэнж, Нарны, Сарны, Маршал Жанжин хороолол гээд хотоос жаахан зайдуудуу баахан орон сууцнууд баригдсан байна. Бүүр цаашлаад дархан цаазат газар дархан цаазтай оршин суугч нар хүртэл их олширчээ. Энэ одоо сайшаалтай гэхээс илүү болъё оо гэсэн хэсэгт л ормоор байна даа. За ингээд түр өндөрлөе, санаанд яг одоо орсон нь энэ. Та бүхэн сэтгэгдэл дээр үргэлжлүүлж бичээрэй. Магад миний хараахан ажаагүй зүйлийг та анзаарсан л байгаа.

Нэг зүйл сануулж хэлэхэд би аль нэг талыг барьж, айхтар сүрхий гадаададжсан хүн шиг юм бичихийг урьтал болгосонгүй, зүгээр л яг тэр үед төрсөн бодит мэдрэмжээ үгчлэн буулгалаа.

22 comments:

  1. Яг а мьдрал ямархуу бна вэ? Очоод ажил төрөлд орох боломж нь ямар бна? үргэлжлүүлээд бичээд байгаарай дасахаасаа өмнө хэхэ

    ReplyDelete
  2. ashgui dee. Sain toochood bgaarai. Boloh bolohgui, sain muu, saihan muuhai, hun amitnii zan aranshin, amjirgaanii urtug, yumnii une, bur tsaashilbal ajil haival her oldotstoi, huviin bussiness erhelvel her butemjtei ntr geed suraglaj ajiglah yum zunduu bnaa?! Het belenchleh setgelgeetei nuhur gej buu shoolooroi, hehe

    ReplyDelete
  3. Bayarlalaa Tsegmee, saikhan zuil bichsen bna, amjilt!!!

    ReplyDelete
  4. Bolyoo goo zuulnii temdegtei bicheerei. Daraagiin dugaariig tesen yadan huleej baiy!

    ReplyDelete
  5. Ирээгүй хэр удаж байгаан бэ

    ReplyDelete
  6. Аанха, дараагийн бичлэгийг хүлээж байя. Дотор байгаа бидэнд соньхон байна

    ReplyDelete
  7. өөр өнцгөөс ийм зүйл уншсанд маш сонирхолтой байлаа. Болоо ш дээ гэх нь олон байгаа нь сайхан санагдлаа. Дараагийн цувралыг нь хүлээж байя. @baatarscc

    ReplyDelete
  8. сонин сайхан бичээрэй.

    ReplyDelete
  9. sonirholtoi sanagdlaa...uur untsguus harah vrgeljleliig n hvleej bna

    ReplyDelete
  10. Hezee Nongol yavsan yum be? (Odoo tend baigaa yum uu or butsaad irsen uu?)Sonirholtoi baina. Tsaash n...

    Nom delgereh

    ReplyDelete
  11. Za sain uu zaluu? Uchigdur Byambaatai yarisan chin namaig chi butsah esehee shiidej chadahgui bgaa hun Tsegmeegiin Mongoldoo ochood tursun setgegdelee bichseniig unsh gesenii daguu orj irj unshilaa hu. My tusuulj bsan yag l bna shuu kk. 2r heseg hezee bichegdeh be kk. Humuusiin amidral her herhen uurchilugdsung medmeerl bhiim daa andaa. Hiisen bolgoniig chin demjij amjilt buteeliig husej bdag shuu andaa.

    ReplyDelete
  12. Найздаа энийг уншуулах хэрэгтэй юм бна тэр бас монголдоо ирэх болсон эсэхээ шийдэж чадахгүй бгаад бгн

    ReplyDelete
  13. утаа, замын түгжрэл,дэд бүтэц энэ тэр бол шийдэгдэж болох л байх. ийм шалтгаанаар нутагтаа ирэхгүй байна гэдэг сонин л юм. эх орон маань шүүдээ. бид л өөрчлөх ёстой

    ReplyDelete
  14. sain bna u tanai oros kino nevtryyleg chine yagaad bolohgyi bgaa yum be yaj yzeh ve medej bgaa hyn bval heleed ogooch thanks

    ReplyDelete
  15. Hi tsegmee Anje bn mgl ochson setgegdeliig chine unshlaa hamgiin gol n surguulaa togsood ochij bga hvnd ajilah blomj her bn ter talaar medeelel ogoorei pls chamd amjilt hvsie.

    ReplyDelete
  16. sain u ? Mongoldoo irstiimuu he he, yaj huleej avjiina genee minii muu Mongol kkk,

    odoo bgamu MOngold onin shaN YU BN ?

    ReplyDelete
  17. hi all. ìîíãîëä àìüäðàõ ºäðººñ ºäºðò áýðõ áîëæ áíà. òýð òóñìàà çàëóó ãýð á¿ëä. Áàéð îðîí ñóóö, óíàõ óíàà, ¿íèéí õººðºãäºë íòð ãýýä ë. Àæèëã¿é÷¿¿äèéí àðìèéã ñýëáýõ çàëóóñèéí òîî ºäðººñ ºäºðò íýìýãäñýýð... àðõèäàëò àæèëã¿éäýë èõñýæ ¿¿íèéã äàãààä ìóó ìóóõàé á¿õýí ñîíñîãäîõ íü èõýññýí.Äóíäàæ àìüäðàëòàé ãýð á¿ë¿¿äèéí äèéëýíõ íü ýöýã ýõòýéãýý õàìò àìüäðàõ ýñâýë ò¿ðýýñèéí áàéð äàìæèæ ºäºð õîíîãèéã ºíãðººõ íü èõ. Àæèë îëäñîí íü öàëèí áàãà ýíý íü ºíººäðèéí õîîë ìàðãààøèéí ºìñºõ ç¿¿õýýñ õýòðýõã¿é. èéì áàéäëààð õýçýý õóìèæ õóðààæ ººðèéí ãýñýí ãýð îðîíòîé áîëîõ íü òîäîðõîéã¿é. Õàðèí çàëóóñ ãàíçàãèéí íàéìààíä ÿâàõ íü ýëáýãøèæ áàéãàà. ýíý íü çàðèì íýã õóâèéí õýâøèëä àæèëëàñíààñ àðàé äýýð. ãýõäýý á¿ãäèéã èíãýæ ºðººñãºë îéëãîæ áîëîõã¿é ýõ îðîíäîî àæèëëààä áîëæ á¿òýýäÿâàà õ¿ì¿¿ñ áàñ öººíã¿é áàéíà. ãýõäýý ò¿ð¿¿íä õýëñýí çàëóóñ íü äèéëýíõ áàéãàà òèéìäýý ÷ õ¿ì¿¿ñ ãàäàãø ãàð÷ àæèëëàõ ñîíèðõîë èõ áàéíà. ãàäàãøàà ãàð÷ ë áàéâàë þó ÷ õèéíý ãýñýí ÿðèà çàëóóñèéí äóíä èõ áàéíàà. õàðèí õ¿ì¿¿ñ áîäèò áàéäëûí òóõàé, î÷îîä àæèë õýð îëäîõ ýñýõ, îðîí áàéð ÿàæ áàéð ñóóðèà îëîõ òóõàé ìýäýýëýë òºñººëºë áàãà áàéãàà íü îëîí õ¿ì¿¿ñèéã äýýøýý òýíãýð õîë äîîøîî ãàçàð õàòóó ãýý÷ áàéäàëä îðóóëäàã òóõàé ìýäýý ÷èõ äýëññýýð, ìºí õàðàãäñààð ÷ áàéíà... òèéìýýñ òà íà𠺺ðñäèéí áàéãàà ãàçðèéíõàà áîäèò áàéäàëûí òàëààð ìýäýýëýë ºãºº÷ ýý ãýæ õ¿ñìýýð áàéíà. çàëóó ãýð á¿ë ãàð÷ àæ àìüäðàë, àìüæèðãààãàà äýýøë¿¿ëýõ áîëîìæ áàéãàà ýñýõ. äàâóó áîëîí ñóë òàë. ãàäàãø ãàð÷ ¿çýýã¿é õ¿í á¿ðèéí òºñººëäºã øèã òèéì áîëîìæ áèäýíä áíà óó??? Ìîíãîë óëñ Ýðäýíýò õîò. Ýíõýý

    ReplyDelete
  18. tiim bgaa tegehdee teriig chin ard tumen bich tednees songogdson heden toonii luivarchdiin yavuulj bgaa bodlogiin ur dagavar ternees salah childege arga bol huvisgal hiih tegehdee deer bgaa humuuseer bich dotroosoo hiih yostoi huleeh haruitslaga ugui bolohoor ard tumend gesen todotgolyoigoor zugeer l gadniihand zoriulsan yum

    ReplyDelete
  19. Зиа сайн уу анд минь таниж бна уу гуу юу бүү мэд хэхэ ... Монголдоо ирчихсэн юм уу? тавтай морил эх орондоо... Кид анд минь...

    ReplyDelete
  20. Сайн уу? Хүмүүс нутагтаа ирээчээ хэзээ буцах гэж байна л гэх юм УБ маань өндөр сайхан чанартай чанаргүй барилгатай л болсоноос ард иргэд маань хөгжихгүй байна шдээ. Саяхан нэг видео үзлээ замын цагдаагаа зодож байна дүрэм зөрччихөөд зогсоолоо гэж тэр. Хүний эрх юм болохоор цагдаа нь яаж ч чадахгүй байгаа бололтой цохиулаад байх юм. Уг нь бусдын амь нас, нийгмийн аюулгүй байдлын төлөө л ажилаа хийж байгаа хүн биз дээ түүнд бие хамгаалах юу ч алга буугаа байг цахилгаан буу ч алга унгаагаа гавлчихад буруудах юм байхгүй л байх, үзээд сэтгэл өвдөв. Ганц энэ ч биш юм даа гудамжаар нь нэг л ир ууртай хөмсөг зангидсан хүмүүс холхино. Ямар ч соёл хүндлэл алга, хүмүүсийг хүчээр ажилуулаад байгаа юм шиг дуртай дургүй ажилсан шат шатандаа ууртай хүмүүс. Нэг газар орноо үүднээсээ эхлээд харуул нь яахнуу энэ тэр бараг яах гэж ирсийн гэх нь холгүй үйлчилгээ алга. За тэгээд УБ д байснаас Эрдэнэт хотод дээр юм. УБ явхаар амьсгалж чадахгүй юм харшилтай хүн бол үхнэ дээ. Хүн амьтантай уулзана залилчих гээд л байхын ҮНЭН ЛАЙТАЙ ЮМАА

    ReplyDelete
  21. Гадаад оронд удсан хүмүүст танил хүмүүс, найз нөхөд байлаа гээд мань тай санаа сэтгэл нийлхээ байж уг нь сэтгэлд сайхан найз л төсөөлөгдөөд тэд маань ч бид ч өөр болж дээ. Ер нь хаач амьдарсан яаадаг юм бэ Монголд төрсөнөөс биш нэг л дэлхий, газар шороо шүү дээ хаа ч явсан дэлхийгээ л хайрлаж явбал болоо юм биш үү ийм нэг үзэл байнаа яаалтай ч билээ. Монголын хөх тэнгэр, Монголын ариун агаар, эд баялага л гэнэ тарвагаа дархан цаацтай болгоод алтаа ухаад байгалаа сөнөөгөөд МОНГОЛ МОНГОЛ гээд цээжээ дэлдэх юм энэ эрин үед устгаад сөнөөгөөд дахиад дэлхийг эзэлчих хүч байна уу Монголчуудаа ҮНЭН ЛАЙТАЙ ЮМАА

    ReplyDelete
  22. Вахахаххахахаха татаж үхэх нь та нар суурин соёлтой газартай жоохон андуураад байх шиг байна хахах монгол би чинь шүтээнгүй л бол өөр өөртөө бурхан шүү дээ. 800 жил тутамд дэлхийг донсолгодог, амьсгаа аван гольдролдоно энэ дэлхийг оруулсаар ирсан үндэстэн цустнууд шүү дээ. Толгойгүй мөртлөө бөөгнөрж амьдраад байгаа дэлхийн дээд эздүүд юм чинь иймэрхүү байдалтай байлгүй л яахав дээ битий бухимд тайван бай,энэ блогыг уншсан ч бай уншаагүй ч бай хэн хэнгүй дэлбэрч байна одоо энэ дэлбэрэлтэнэ тэлж байна ахахахха Чи хэрвээ жинхэнэ монгол бол иймэрхүү юмнуудыг ойлгомоор юм өөрөөрөө бахархаад бай бахархаад бай иймэрхүү хүмүүс, гадаад, дотоод юу байдын хуцаад бай хуцаад бай тэр тусам чинь хурдан дэлбрэх болно. Санж санж л монголдоо ирсэн гэтэл төсөөлснөөсч их дотороо санаж байсныгаа мэдээгүй л байж байсан юм даа. Гадаадад удаан байсан хүмүүс монголд ирээд арчаагаа алдийшүү айж байгаа бол битий ирээрэй гэж зовлий хаххцхахцаххахах

    ReplyDelete