
Хамтдаа Нэг Шүлэг Тэрлэх үү?

Comfort Zone-оосоо л Гарчихмаар Байна

Уйтгартай Амьдралаас Гарах Гол Гарц - Мөрөөдөл

Гэтэл амьдралын энэ их бэрхшээл нухчаан дунд бидний тэр гэгээхэн хүсэл мөрөөдөл бага багаар замхран алга болсоор, зүгээр л нэг хүүхэд насны бүтэшгүй, тэнэгхэн мөрөөдөл болон хувирчихаад байх шиг. Хэд нь яг мөрөөдөлдөө үнэнч байж, хүслийнхээ дагуу амьдарч байгаа бол оо? Харамсалтай нь маааш цөөхөн.
Нэг л мэдэхэд бүгд л яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг нэг хэвийн уйтгартай амьдралд. Цалингаас цалингийн хооронд, хэдэн өдрийн цаадхыг л ирээдүй хэмээн андуурч, үлгэн салган бор хоногыг тоолох шахуу өнгөрүүлсээр. Хамгийн аймар нь энэ уйтгартай амьдралд удах тусам, намагт шигдэх мэт гарах гарц улам бүр багасаж, эрх чөлөө, хүсэл мөрөөдөл маань тэр хариуцлага, мөнгө гэж айхтар зүйлээр хязгаарлагдаж, нэг л мэдэхэд авралын үүд ахиж онгойхгүй хаагдсан байна. Жишээ нь: Байр авлаа гэхэд та хэдэн жил зээлтэй хүлэгдэнэ гэсэн үг вэ ? Хүүхэд гарлаа та нэмээд бас хэдэн жил? Ажилгүй л бол бүх юм будаа болчих гээд хаашаа ч гарч чадахгүй хүлээсэнд орж байгаа биз?
Биднийг мөрөөдлөөс маань холдуулдаг бас нэг том асуудал бол - биднийг эргэн тойронд байгаа хүмүүс: гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон, ажлын босс гэх мэт. Амьхандаа тэд Бидний төлөө гэж бодож саад болдог ч, үнэндээ тэд үзээгүй (мөрөөдлөө дагаж) болохоор л өөрсдөөсөө холдуулахгүй гэж хичээнэ. Би өөрийнхөө хүсэж мөрөөдөж байдаг зүйлээ хийлээ гэхэд зарим нь бүүр дооглонгуй аястай ч хүлээж авах нь элбэг. Хүүхэд наснааасаа салаачээ чи, жаахан бодитоор сэтгэ, насанд хүрсэн юм байж? гээд л ярьж өгнө шүү дээ.
Тэгэхээр андууд минь уйтгартай амьдрал хэмээх намагт амьдаараа шигдэхээс өмнө, хүсэл мөрөөдлөө дахин эргэцүүлж бодоорой. Өөрөө өөртөө бодох цаг сайн гарга, Гэр бүлтэй бол эхнэр/нөхөртэйгээ сайн ярилц. Би/Бид ер нь хаана явна аа? тэр уйтгартай нэг хэвийн амьдралд орчихож уу? эндээс гарах ямар арга зам байна? Би ер нь яг юу хүсдэг юм бэ? Ямар ажил хийхийг хүсдэг вэ? Ер нь юуг амьдралын учир утга гэж боддог вэ? гээд л бүх асуултын хариуг өөрөөсөө эрж хай. Хариултаа олж авсаныхаа дараа хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмц, бат зогс, хэний ч нөлөөнд үл авт, чиний л амьдрал болохоор чи л өөрөө бүхнийг шийднэ.
За ингээд түр өндөрлөе, өнөөдөр толгой дүнхүүрээд ерөөсөө, үг үсэг холбож чаддаггүй ээ. Өчигдөр өглөө ажлаасаа буугаад унтсан, өдөржингөө унтчиж. Үг үсгийн алдаа харахын оронд гол утга агуулгыг нь барьж авахыг хичээгээрэй андуудаа. Бас миний санаа бүдэг гарсан байвал, засаж залруулж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Амжилтанд хүрнэ гэдэгтээ бүрэн ИТГЭ !

Уулыг хөдөлгөж чадна гэдэгт итгэ, чин сэтгэлээсээ итгэ. Ингэж чаддвал чи зорьсондоо хүрэх болно. Харамсалтай нь тийм ч их хүн уулыг хөдөлгөнө гэдэгт итгэдэггүй. Үүний үр дүнд, тэд хүссэндээ хүрч чаддаггүй. Магадгүй зарим хүмүүс уулыг итгэлээр хөдөлгөнө гэдэг утгагүй хэрэг гэж бодож болох юм. Ингэж бодож байгаа хүмүүс үнэндээ итгэл, хүсэл хоёроо ялгаж чадахгүй байгаа хүмүүс гэсэн үг. Үнэхээр ч бидний хүссэнээр уул хөдлөнө гэж юу байхав, бидний хүссэнээр дарга болчихно гэж юу байхав, бидний хүссэнээр сайхан байшинтай болчихно гэж юу байхав. Гэхдээ, зөвхөн " итгэснээр" л чи уулыг хөдөлгөж чадна. Чи амжилтанд итгэснээр амжилтанд хүрч чадна. Үнэндээ итгэх хүч бол ямар ч ид шид, үл ойлгогдох далдын хүч биш шүү. За одоо хэдүүлээ итгэл бидэнд яаж нөлөөлдгийг доор тайлбараас үзэцгээе.
"Би эерэг, Би чадна" гэсэн үзэл амжилтанд хүрэх хэрэгцээт эрч хүч, мэдлэг, чадварыг гаргаж өгдөг байна. Чадна гэдэгтээ итгэсэн тохиолдолд, "Яаж-чадах-вэ?" гэсэн заавар, чиглэл нь гарч ирдэг аж. Олон сайхан залуучууд өнөөдөр шинээр ажилд орсон байх. Мэдээж бүгд л өндөрлөгт хүрэхийг "хүсэж" байгаа. Харамсалтай нь ихэнхи залуус маань итгэлгүйгээсээ болоод өндөрлөгт хүрч чаддаггүй талтай. Өндөрлөгт хүрэх боломжгүй гэдэгт итгэснээс болж хоромын цаах нь байсан гайхалтай өндөрлөгт хүрэх шатыг илрүүлж чаддаггүй. Энэ л үзэл тэднийг жирийн нэгэн "хэн-ч-биш" болгон хурвиргадаг байна. Харин цөөхөн хэдэн залуус амжилтанд хүрнэ гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэснээр хүссэн өндөрлөгтөө саадгүй хүрдэг юм. Тэд ажилдаа "Би өндөрлөгт хүрж явна" гэсэн үзлээр ханддаг бөгөөд ингэж хандсанаараа ч тэд хүссэн амжилтандаа хүрдэг ажээ. Эдгээр залуус амжилттай яваа дарга, удирдлагуудын үйл хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, зан авир, хандлагыг нь судалж, асуудал тулгархад яаж хандаж, хэрхэн шийдвэр гаргаж байгааг нь нэгд нэгэнгүй суралцаж авдаг байна.
Тиймээс дээр хэлсэнчлэн Би чадна гэдэгтээ итгэсэн хүн "Яаж-чадах-вэ" гэсэн заавар аяндаа орж ирдэг гэнэ. Өнөө цагт итгэл уулыг хөдөлгөхөөс илүүтэй маш том, гайхалтай зүйлсийг бүтээж байгаа билээ. Хэрэв огторгуйд хүн аялана гэдэгт итгээгүй байсан бол эрдэмтдийн урам, зориг, сонирхол нь мохож юу ч хийж чадахгүй байсан бизээ. Хорд хавдрыг эмчилж чадна гэсэн итгэл байхад л энэ өвчнийг анагаах арга гацаагүй олдоно. Итгэл гэдэг бол маш том хөдөлгөх хүч бөгөөд тэр олон гайхамшигт ном зохиол, урлагын бүтээл, шинжлэх ухааны нээлтүүдийг гаргахад гол нөлөө үзүүлсэн хүч юм. Итгэ, үнэхээр итгэ, тэр үед чи амжилтанд хүрч чадна, хүрэх ч болно.
Би амжилтанд хүрч чадалгүй унасан нэлээд олон хүмүүстэй таарч, ярилцаж байлаа л даа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өч төчнөөн шалтаг, шалтгаануудыг би тэднээс сонссон. Энгийнээр хэлэхэд тэдний уналт, ялагдлууд дараахи хэдэн тайлбаруудаар таглагддаг байна: "Үнэнийг хэлэхэд би эхнээсээ л бүтэхгүй байх гэж бодож байсан", эсвэл " Би ч бараг эхлэхээс нь өмнө азгүйтээд эхлэсэндээ" эсвэл "Энэ ажил маань бүтээгүйд би нэг их гайхаагүй" гэх мэт. "За яахав би оролдоод үзье л дээ, гэхдээ бүтнэ гэж бодохгүй л байна шүү" гэсэн бодол уналт, ялагдлыг авчирдаг. Үл итгэх бол яалт ч үгүй СӨРӨГ ХҮЧ. Хүн үл итгэж, эргэлзэж эхлэхэд эдгээр сөрөг хүчүүдийг өөхшүүлэх шалтаг, шалтгаанууд урган гарч ирдэг байна. Бүх уналт, ялагдлын гол үндсийг эргэлзэх, үл итгэх, тийм ч их хүсэхгүй байх үзлүүд тавьдаг байна.
Эргэлзээ, үл итгэх унахын шинж
Итгэл, эерэг бодол ялахын шинж
Итгэл, эерэг бодол ялахын шинж
Би ер нь хэзээ Монголдоо очих юм бол ?

Subscribe to:
Posts (Atom)