Хамтдаа Нэг Шүлэг Тэрлэх үү?

Хүн болгон өөр өөрийн гэсэн баримталдаг зарчимтай (Би л зарчим гээд бгаа юм шүү, мөрдлөгө ч гэж болно). Дотроо л бодож, өөрийгөө л хурцалж явдаг болохоос биш тэдгээр зарчимуудаа тэр болгон ил гаргаад байдаггүй. Яахав ойр дотныхоо хүмүүстэй хуваалцаж байгаа байх л даа, гэхдээ бүгдэд хараахан хүрч чадахгүй байна. Тэгэхээр хүн бүрийн тэр олон сайхан зарчмуудыг нэгтгэж нэг шүлэг болгон олонд хүртээлтэй болгож чадах юм бол гүэй мөн ч их хэрэгтэй эд болно доо. Зарчим бол товч бөгөөд тодорхой байдаг (жишээ нь би тийм хүн байхыг хүснэ, би ийм зантай байхыг боддог, би тэрийг тэгэж үздэг гээд л), тэгэхээр шүлэг л хамгийн тохиромжтой хэлбэр юм байна.

Гэхдээ энэ шүлэгний хамгийн гол онцлог нь нэг хүн зохиох биш бүгдээрээ хамтран зохиоход л оршиж байгаа юм. Ингэснээрээ бас "нэг шүлэгний ард нэг л зохиолч байдаг" гэсэн хуучин сэтгэлгээг халж, ер нь яагаад хүн бүр зохиолч нь болж нэг шүлэг хамтран бичиж болохгүй гэж гэсэн санааг ч гаргаж ирж байна.

Тэгээд ч нэг зохиолчийн бичсэн шүлэг тухайн хүний л дотоод ертөнцийн нэгээхэн тусгал байдаг болохоор уншигч бүрт адил биш хүрдэг. Харин олуулаа нийлж зохиох юм бол, хүн бүрийн санаа шингэж айхтар сүрхий шүлэг гарч ирэх юм шиг санагдаад болдгүй ээ. Бүгдээрээ нэг туршаад үзэх үү?

Дээх нь би баримталдаг зарчимуудаа нэгтгээд "Би хүн шиг л хүн байхыг хүснэ" (Нэрэн дээр нь дараад бүхлээр нь уншаарай) нэртэй нэг шүлэг бичиж үзсэн юм. Уншаад байхад наддаа л дажгүй шүү. Тэгээд бодлоо л доо, ер нь энэ шүлэгний гарчигаар та бидний одоо хамтран бичих шүлэгээ нэрлэвэл яамар вэ ? гэж танаас асуух гэсэн юм. Энэ гарчигыг сонгосон учир нь - бидний тэр мөрддөг зарчимуудын эцсийн цэг нь тэр "Төгс Би" гэдэг хүн л бий болгоход л оршдог болохоор энэ нэрийг сонголоо. Санаа оноо байвал сэтгэгдэл дээр үлдээгээрэй!

Ингээд та бидний хамтын бүтээл болох "Би Хүн шиг л Хүн Байхыг Хүснэ" шүлэгээ эхлүүлж өөрийн зохиосон дөрвөн мөртөө доор хавсаргав.

           "Би Хүн шиг л Хүн Байхыг Хүснэ"

Мөнгөнд хэт их шуналгүй
           Мөрөөдлөөсөө хэт их хазайлгүй
                 Ярихаасаа илүү санаснаа биелүүлж
                        Би хүн шиг л хүн байхыг хүснэ  (Цэгмээ)
 ...
...
               Харин үргэлжлэлийг та бичнэ шүү!

Товч заавар:
1. Та зохиосон шүлэгээ сэтгэгдэл дээр үлдээгээрэй (би бүх шүлгийг нэгтгэж байгаад үндсэн шүлэгт хавсаргана аa)
2. Дөрвөн мөрт л хамгийн тохиромжтой хэмжээ гэж бодож байна (Гэхдээ хүсвэл урт ч байж болно дөө)
3. Заавал толгой холбох, сүүл ижилтгэх (өөр юу юу билээ хэхэ) гэх мэт бусдын арга барилыг хэрэглэх шаардлагагүй. Хүссэнээрээ л бичээрэй
4. Гарчигын талаар сэтгэгдэл үлдээгээрэй
5. Таны бичсэн шүлгийн ард таны нэр байх болно 


Бид өөрсдийгөө зохиодог, Бид амьдралаа зохиодог, Бид ирээдүйгээ зохиодог
Тийм болохоор хүн болгон зохиолч!

39 comments:

  1. уусан ч агсан тавихгүй
    унтсан ч хухирахгүй
    ууралсан ч биеээн бариал
    урт өдрүүдэд ганцаараан биш
    эрүүл эмндийн сайд шигээ инээгээл
    илүү ч үгүй дудуу ч үгүй хүн шиг л байхыг хүснэ :р
    #orgii

    ReplyDelete
  2. өө лайтай болж байшд :D

    Агсан тавьсан ч зодоон хийхгүй
    Айлын эхнэр оролдож новшрохгүй
    Амьтнаас ялгарч интернет ухаад л
    Ард түмнээ гэж цээжээ нэг дэлдээд
    Аль чадахаараа хүн шиг хүн байхсан

    Аая арай л лаг болчихов уу :p

    ReplyDelete
  3. Их хуралд орсон ч тэнгэрийн эзэн, газрын хаан болохгүй
    Илжиг биш, гахай ч биш хүн юм болохоор
    Ирээдүйгээ нэг хараад толгойгоо тархитайгаа ашиглаж
    Идэж уухаа урьталгүй хүн шиг л хүн байхыг хүснэ

    УИХ-ын гишүүний нэрийн өмнөөс бичлээ. :p

    ReplyDelete
  4. Этгээд гажиг, худалч зангүй
    Эхнэр хүүхдээ хайр халамжаар дутаадаггүй
    Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй
    Эрдэнийн чулуу биш хүний сэтгэлийг үнэлдэг
    Би хүн шиг л хүн байхыг хүснэ

    ReplyDelete
  5. Өөрийн төлөө амьдрах хэрэгтэй ч
    Өрөөлийн төлөө бас амьдарч сурмаар байна.
    Өчүүхэн бодол өвөрлөлгүй
    Өөдрөг тэнүүн сэтгэмээр байна.
    Бардам зан намайг баллаж
    Балаг их тарьж байна.
    Сайхан сэтгэл, саруул ухаан
    Зүрх сэтгэл, зөвөлгөө бидэнд
    Зүйрлэшгүй их хэрэгтэй байна даа.
    /Z/

    ReplyDelete
  6. Бусдын зовлонд унагах нулимстай
    Буруу зөвөө ялгах ухаантай
    Нарны гэрлээс инээмсэглэл авч чадах
    Насны жимээр дандаа өгсөж алхах
    Би хүн шиг л хүн байхыг хүснэ

    ReplyDelete
  7. Уусан ч найр тараахгүй
    Уурласан ч зодоон хийхгүй
    Уйдсан ч интернэтээ мартахгүй
    Уралдсан ч түрүү алдахгүй

    Магтсан ч хамраа сөхөхгүй
    Муулсан ч гутлаа ширтэхгүй
    Мөрөөдсөн ч мөнгө төлөхгүй
    Махийсан ч нуруу алдахгүй

    Өөрөө шатаж өөрийлийг дулаацуулсан
    Би хүн шиг л хүн байхыг хүснэ


    Минийх нэг иймэрхүү хэхэ. Дээр хүмүүсийг бичсэн мөрүүдийг хараад шууд бичиж эхэлмээр санагдаад.

    ReplyDelete
  8. wow гайхалтай болж байна шүү :)

    ReplyDelete
  9. Хулхи iPOD сэтгэлийн хөөрлөөр авахгүй.
    Худал инээж бусадтай харицахгүй.
    Хууран мэхлэж бусдыг гомдоохгүй.
    Хууль аль ч салбарт байдаг гэдэгт итгэ.

    Bi urd ni iim shuleg blog deeree oruulj bsiin huswel orood ushaarai
    http://bit.ly/25Fmvp

    ReplyDelete
  10. мэддэг чаддаг гэж хамар сөхөлгүй
    туслаж зөвлөж хуваалцаж чаддаг
    өгсөн болгондоо хариу нэхэлгүй
    өгөөмөр сэтгэлдээ өөрөө урамшдаг
    би хүн шиг л хүн байхыг хүснэ

    ReplyDelete
  11. Хүн байх гэдэг
    Хүнд харагдах царайгаар биш
    Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
    Харагдаж, бас танигддаг юм

    Айхгүй нь энэ гэж арзаагаагүй
    Айлгүй нь дэндэж нялуураагүй
    Бодсоноо нүүрэндээ наагаад
    Бор зүрхээрээ явах

    Буруу, зөв нь сонин биш
    Бусдыг дагаж хошуураагүй
    Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
    Хүн байхыг хүснэ, би

    Алдъя гэж алдаагүй алдаанаасаа
    Амьдралд суралцах мөртөө
    Алдаагаа давтахаас бас айхгүй
    Аатай, бас гүндүүгүй

    Хүний хорвоод амьдрахдаа
    Хүний төлөө л явж
    Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж яараагүй
    Өрөвч сэтгэлтэй хүн байхыг хүснэ, би

    Хэзээ үхэхээ мэдэхгүй ч
    Хайр, дурлалд шатаж
    Хэд хоногоор ч хүлээдэг
    Хайлган уужим сэтгэлтэй

    Хэцүү бүхний өмнө
    Хад мэт зогсох мөртөө
    Ханийн дэргэд өвдөг чичрэх
    Хүн байхыг хүснэ, би ...


    Өөрийнхөө Хөөрхөн гэдэг шүлэгнээс будаа идчихлээ, ер нь тийм хүнд би дуртай болохоор тийм л хүн байхыг би хүсдэг юм аа.

    ReplyDelete
  12. http://burnak.blogspot.com/2009/06/blog-post_15.html

    Урд нь уншаагүй хүмүүс эндээс уншиж болно.

    ReplyDelete
  13. Уучлаарай, Цэгмээ андын гарчигийг би буруу ойлгочихсон бололтой. "Би Хүн шиг л Хүн Байхыг Хүснэ" гэдгийг "Би хүн байхыг хүснэ" гэсэн утгаар ойлгоод биччих шиг боллоо. "Хүн шиг л хүн байх" "Хүн байх" хоёр арай өөр утгатай юм шиг ээ. Эхний тухайд Хүн гэж яг юм юм бэ гэдгээ эхлээд мэдчихсэн хүн яг тийм болъё гэж буй гэсэн утгаар бичих гарчиг байна. Би болохоор өөрийнхөө хувьд хүн гэдгийг яаж ойлгох вэ гэдгээ биччих шиг боллоо.

    ReplyDelete
  14. Би болохоор өөрийнхөө хувьд хүн гэдгийг яаж ойлгох вэ гэдгээ биччих шиг боллоо... ч бас биш юм. Би болохоор өөрийнхөө хувьд ямар хүн байхыг хүсдэг тухайгаа биччих шиг боллоо гэж залруулж уншина уу.

    ReplyDelete
  15. Би хүн шиг л хүн байхыг хүснэ

    Дурсах хүүхэд настай
    Дурлалын арвин түүхтэй
    Хайрлах үр хүүхэдтэй
    Халамжлах хань ижилтэй

    Үерхэх найз нөхөдтэй
    Үржүүлэх мал хөрөнгөтэй
    Унах сайн тэрэгтэй
    Уулзах төрөл, төрөгсөдтэй

    Үүрэх цэцэн буутай
    Үнэлэгдэх төр, засагтай
    Хэлэлцэх өндөр боловсролтой
    Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

    Дурсагдах нэр төртэй
    Даруухан шарилын хөшөөтэй
    Буцаж эндээс явдаг
    Би хүн шиг л хүн байхыг хүснэ

    ReplyDelete
  16. Хорвоогоос буцан оддог
    Хүн шиг л хүн байхыг би хүснэ

    гэвэл дээр юм байна.

    ReplyDelete
  17. Би:

    - Тэнэгхэн байж дээ
    Тэгэхэд би.
    Түүнээс хойш
    Хоёрхон л хонож байна.
    - Ухаан сууж дээ,
    Тэгвэл чи,
    Тэрнээс хойшх хоёр хоног-
    Тийм богинохон хугацаанд..

    (ааяя, асар их ухаантай хүн байна уу, би?
    даанч засрахгүй маргааш нь дахиад л адилхан, тэгээд өдөр болгон л нэг иймэрхүү л, ухаан суусан ч юмгүй л явдагийн, сүүпер тэнэг байна уу?)

    ReplyDelete
  18. БИЧИЖ БОЛОХНУ ҮЗЭЭДХИЙ КК ГАР ЗАГТНАЖ ЦЭЭЖ ДАВЧДАВ

    ReplyDelete
  19. ХҮСЭЛ МИНЬ НАСАНД БАГТАХГҮЙ
    ХЯСАЛ МИНЬ НАРТАД БАРАГДАХГҮЙ
    ААВЫН ХАЙРЫН СҮҮН ДУСЛААР АМИЛСААН
    ЭЭЖИЙН ХАЙРЫН ХӨХӨН ДУСЛААР АМАЛСААН
    ОДОО ХАРИН НАМАЙГ ОНЦОЛСОН СЭТГЭЛИЙН ОРШИХУЙ ХАНЬ
    НАРТАД ҮРГЭЛЖЛЭХ МИНИЙ ЦАГЫН ХЭЛХЭЭ ҮРТЭЙ БОЛЖ
    НАСТАН БУУРАЛДА ЭЛЭГТЭЙ
    НАЙЗ НӨХӨДДӨ ТҮШИГТЭЙ
    УЙЛЖ Ч БАС ДУУЛЖ ЧАДДАГ
    УУЧИЛЖ БАС ХАЙРЛАЖ ЧАДДАГ
    АМЬДРАЛДА ИТГЭЛТЭЙ
    СЭТГЭЛДЭЭ ТЭНХЭЭТЭЙ УРАНГОО БАЙХЫГ ХҮСНЭМ БИ

    ReplyDelete
  20. ККК БИ ХҮН ШИГ ХҮН БОЛЖ ЧАДАХ НУУ НЭРЭЭ ДЭЭР НЬ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ШҮЛГЭНДЭ ОРУУЛАВ ӨРШӨӨН СОЁРХНО УУ САЛААН ДАРГАА (ёслов)^.~ кэкэкэ

    ReplyDelete
  21. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  22. Хэнтэй ч учирсан
    Хайрыгаа хуурахгүй
    Хичнээн согтсон ч
    Хайрыгаа хуурахгүй

    Хайрыгаа хайрласан шиг
    Хайрлахыг хүснэ
    Хайрыг нь даасан шиг
    Даахыг хүснэ
    Насан туршдаа
    Итгэлий нь алдахгүйг хүснэ
    Насан туршдаа
    Хайрлахыг хүснэ

    Хүний орчлонд
    Хайр хамгийн дээд нь гэдэгт
    Итгэхийг би хүснэ

    ReplyDelete
  23. Дээр бичсэн хүмүүстэй харьцуулшгүй муу болжээ. Гэхдээ it is my first time :)

    ReplyDelete
  24. Зарчмаа дагаж
    Залхуугаа ялан
    Өөрийгөө ажиж
    Өнөөдрөөрөө амьдарна

    Зорьсон зорилго минь илэрхий
    Зориг чадал минь эрэмгий
    Замаасаа хазайлгүй тууштай
    Зарчмаа даган урагшаа

    Хэцүү бүгдээс боломжийг хайдаг ОПТИМИСТ
    Олсон боломжоо ашиглаж чаддаг ОППОРТУНИСТ
    Өндөр ашиг олсон БИЗНЕСМЭН
    Өөрийгөө ялсан жинхэнэ СУПЕРМЭН

    Эргэх хорвоо сайнтай муутай
    Иймээс заримдаа "нохой" санаална
    Хашир ухаанаар бүхнийг бодолцоно
    Хаа ч явсан нууц ноёнтон

    Хэрвээ чамайг би олох юм бол
    Хүссэн эрдэнэ минь мөн юм бол
    Хэнд ч өгөөгүй нандин сэтгэлээ
    Харин зөвхөн чамд л өгнө

    Энгхэбату

    ReplyDelete
  25. ИХИЙГ БИ ХҮСЭХГҮЙ
    ИДЭЖ ҮЛ БАРАХ ХӨРӨНГӨ ХУРААХГҮЙ
    ЭРДЭМ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ХУРААНА
    ЭНХТАЙВАН НАЙРАМДАЛЫГ ХҮСНЭ

    БИ ХҮН ШИГ БАЙХЫГ Л ХҮСНЭ
    БИ СҮҮ ШИГ ЦЭВРИЙГ Л ХҮСНЭ
    БИ ҮНДЭС ШИГ БӨХИЙГ Л ХҮСНЭ
    БИ ТҮҮХ ШИГ МӨНХИЙГ Л ХҮСНЭ . . .

    БИ ЧАМАЙГ ХҮСНЭ
    БҮР СЭТГЭЛИЙГ ЧИНЬ ХҮСНЭ
    ДАВРААД ЗҮРХИЙГ ЧИНЬ ХҮСНЭ
    ДОТОГШОО АЛСРАХУЙГ ХҮСНЭ

    ЭНГХЭБАТУ

    ReplyDelete
  26. Хуудуу гаргаж хундага залилахгүй
    Хутга гаргаж зэрлэг загнахгүй
    Нанчид хэтрүүлж тасарч унахгүй
    Нанчилдаан хийж найр төгсгөхгүй

    ReplyDelete
  27. ...
    бичсэн enu , 2009 / 11 / 02
    Хүсэлийг минь чөдөрлөсөн их хүсэл дунд ч
    Хүн биеийг минь эзэмдсэн их мөнгөн дунд ч
    Халуун залуу насыг минь сүлсэн хайран дунд ч
    Хамаагүй цацсан цагаан инээдэнд дунд ч
    Хамгийн сүүлд захиас үгээ хэлж байхдаа ч
    Би хүн шиг Хүн байхыг хүснэ....

    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 02
    Гадаадад байгаа Монголчууд аа... та бүхнийг гадны хэн нэгэн Жонс, Жорж, Жин Жунгийн төлөө ажиллах бус... гэртээ харьж ядаж гудамжинд хэвтэж буй хүүхдийн төлөө ямар нэгэн юм санаачлан гардан хийгээсэй гэж хүсэх байна...Тэгж байгаад харинаа гэсээр байтал чинь нэг л өдөр очих эх оронгүй, очсон ч хүнийх болсон байх вий.....

    Монголчууд залуучууд минь ээ, дор бүрээ хичээгээд, хийж байгаа зүйлээ ядаж 100% хийж дуусгадаг чадвартай байхгүй бол бид *эдэнд* залгигдахад бараг бэлэн байна шүү...



    http://www.youtube.com/watch?v=cpaDGQi6et8&feature=related
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 02
    Уур хүрээд ийм л шүлэг орж ирж байна

    Яндаж болдоггүй далай шиг
    Яасан баян нутаг Монголчууд бидэнд заяагаа вэ?
    Ямар их хувь заяа тавилангаар
    Австрали, Канад, Хятадууд эзэн нь болохоор төрөө вэ?
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +1
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 02
    Xvnd tysalsan ch xariy nexexgvi
    Xvleej baican ch ydlaa gej tsaargalaxgvi
    Xvndlex deedlexiin yxaand cyraltsan
    Bi xvn shig Xvn shig xvn baixiig xvcne...
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +3
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 03
    Huuramch tsarailj
    Hudlaa ineen byalduuchalsan
    Hooloigoo shahaj
    Humsguu zangidan surjignesen
    Niitiin jishig gej
    Neg l tomootoi tsarailsan
    Negen heviin saaral amitan baihiig ul husnee bi!

    Altan delhiid Eejiigee l
    Ali ch Burhnaas deer tavij hundlenee
    And sain nuhudgui bol
    Abdraar mungutei ch jargahgui e bi .
    Zuvhun gants chamdaa gej
    Zuud shig hudlaa yarihgyi e bi
    Zunguur uchirsan hongoruudaa
    Zurhniihee ugaas hairladagaa bi .

    Bi hun shig bish uur shigee l baihiig husdegee !

    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +2

    ReplyDelete
  28. orloo.com-d ene bichleg maani orj, uldeesen setgegdluudiig end havsargav:
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 03
    Эзэнийг үнэн сэтгэлээсээ хайрласан
    Энэ яваа амьдралаа бор зүрхнээсээ нандигнасан
    Эргээд олдохгүй болсон аав ээжээ дээдэлсэн
    Эгэл жирийн боловч давтагдашгүй нэгэн байхсан.

    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    NaRaa
    ...
    бичсэн NaRaa , 2009 / 11 / 03
    бодох ухаангүй, дүрс биегүй оршном би зөвхөн.
    бодол хүсэл бүхэн мин бутарч оргүй сарнижээ.
    орчлох дахиний орчихуйн эцэс,
    олё гэж эрсэн мин өөрөө БИ ажээ.

    шри чинмой
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 03
    Энэхэн хорвоо ертөнцийн өнцөг бүрийн
    Эгэл жирийн хүмүүс лугаа дээдлэн
    Хүн шиг л Хүн байхийг хүснэм,
    Эрдэм номийн сургаалийг сонсож эрхэмлэн
    Хүн шиг л Хүн байхийг хүснэм,
    Энэхэн хорвоо дэлхийд хийж бүтээх насандаа
    Хүн шиг л Хүн байхийг хүснэм


    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 03
    МӨНГӨ ГЭДЭГ АМИДРАЛИЙН XӨ111ҮҮРЭГ
    МӨНГӨ ОЛОX НИ МИНИЙ ҮҮРЭГ
    XҮН 111ИГ БАЙXИЙН ТУЛД БИ
    XҮН 111ИГ БАЙXИЙГ XҮСНЭ
    XҮНЭЭ БАЙУА ГЭВЭЛ БИ
    АРААТАН МЭТ ТОРОНД БАЙУА
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    enu
    ...
    бичсэн enu , 2009 / 11 / 04
    Энэ бие минь ээж аавын минь үргэлжлэл
    Иссэн дарс шиг ориглуун явах нь миний ухаан
    Инээж уйлах ганцхан хувь энэ л амьдралдаа
    Хүн шиг л Хүн байхын төлөө урагшаа тэмүүлнэм

    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 05
    та энэ дэлхийд яах гэж ирсэн бэ?
    туулаад амьдраад үзээд өнгөрөөд...
    Дараа нь яах бол...
    дахиад нэг бодоод үз Дараа нь яах бол.......

    өнөрөө
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 05
    Oopoocoo tvruulj orooliig xairlasan
    Ongond bish vnend dyrlasan
    Orxiin tergvvn xania deedelsen
    Ono ireedvinxee moroodold itgesen
    Bi xvn shig xvn baixiig xvcne...
    Bysdaas ilvv garaxsan gej
    Boginoxon bodol ooptoo teelgvi
    Baigaadaa xangalyyn bycaddaa ogoomor
    Bi xvn shig xvn baixiig xvcne...
    Gants oldox ene nasaa
    Gantsaardliin manangaac vden gargaxgvi
    Galtai zalyy nasaa xairlasan
    Bi xvn shig xvn baixiig xvcne...
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 05
    Хулангийн Би дургуй шулэг санаанд орлоо. Сайхан шулэг шуу тийм ээ?

    ReplyDelete
  29. Хөөх манай блогчид чинь бүгд аймаар авьяастай юм байна шдээ

    ReplyDelete
  30. Пөөх, ерөөсөө дандаа шүлгээр комент бичиж байхаар улс байна.

    ReplyDelete
  31. Zaluuchuuddaa bayarlalaa

    bi sanaandgui ene site=g olj unshij bsan. tuunees hoish zavtai uedee orj unshdag bolson yum. Ene Tsegmee huu bolon uuniig unshigch zaluuchuud ni ih gegeeleg yum bichdeg bolovsroltoi sain zaluuchuud bgaag bi mederdeg. bi ta nariin ueiin tom huutei bolohoor ta nariin uhaaniig, chadvariig, medlegiig, soeliig, medsen zuilee busadtai huvaaltsahiig hussen ermelzleliig uneheer magtmaar bn. ta nar Huh MOngoliin mini ireedui munuusuu mun. ih olon zaluuchuudiig soen gegeeruuleerei. Ta nariin amidral urgelj sain saihan bn gedegt itgeltei bn.
    Negen eejees

    ReplyDelete
  32. eh orondoo ezen
    ehner huuheddee halamjtai

    ReplyDelete
  33. hi..chinii blogt hairtai bolood bgaa suuliin ued...chamd hairtai bolchih vii dee..kkkkkkkk......Misheel

    ReplyDelete
  34. hi! ene ödriin mend zaluusaa.tsegmee chamd ih bayrlalaa..oros kino nevtruuleg bolon busad medeeleluud chine uneheer taalagdaj bna..chamd amjilt..chinii blog-r urgelj zochilj bna.tur bye

    ReplyDelete
  35. Дарсанд хэт их умбалгүй
    Жаргалдаа хэт их ташааралгүй
    Бодохоос илүү зорисноо биелүүлдэг
    Би хүн шиг хүн байхыг хүснэ

    Бүгдийн адил давтагдашгүй
    Бусдыг дуурайж салбаганалгүй
    Хэлсэндээ хүрч санаснаа гүйцээдэг
    Би хүн шиг хүн байхыг хүснэ

    ReplyDelete
  36. Usand tusah sarnii gerelMay 30, 2010 at 7:11 PM

    Eh orondoo
    Eej aavdaa
    Er nuhurtuu
    Ur huuheddee
    Unench nuhudduu
    Uuruu uurtuu
    Urgelj hairtai gej amaaraa helehguigeer
    Uuriin biyeree
    Hiij buteej,
    Husej muruuduj,
    Tusalj demjdeg
    Enerengui setgeltei
    Egel jiriin busgui hun baihiig husne BI.

    (er ni bol uuriiguu iim hun gej bodoj yavdag yum)

    ReplyDelete
  37. Usand tusah sarnii gerelMay 30, 2010 at 7:16 PM

    Deedeh neg shulegentseriig
    er ni bol huuramj ineej
    hudlaa yarij
    20 uur hund
    20 uur tsarai gargadag masktai busdad iimerhuu humuun boloosoi gej zoriulav.

    P.S: hamaagui sedev ruu halisand uuchlaarai :)

    ReplyDelete
  38. ekh orondoo ezen ni bkhiig khusnem
    elgen sadandaa tushig ni bkhiig khusnem
    ekhner khuukheddee tulga ni bkhiig khusnem
    egel ene amidraldaa setgel khangaluun bkhiig khusnem
    ekh ornoo ergej neg kharkhaar bolj
    elgen sadandaa ergej neg tuslakhaar bolj
    ekhner khuukheddee ehkhrii khalamjaa tavikhaar bolj
    egel ene amidralaa erguulj neg öörchilmöör bolj
    kholiin gazraas ingej neg bodogov
    khotol tumnee ingej neg örövdöv
    khongor vrsee vgvilj neg uilav
    khovooiin amidrliig vzej neg ukhaarav
    uuchilaarai iim l mörtuud orj ireed bkhiim daaaaaaaaaaaaa

    ReplyDelete
  39. Tengeriin busguiJune 9, 2012 at 1:18 AM

    sain bna uu tsegmee , sanamsargyu tenej yawaad oorin chin blogoor orchloo . Xarin tegsen terteex neg odr tani gert uldeej baisan tanil xeden mor min baijaaxiin . Xund tusalsan ch xariy nexexgui xuleej baisan ch udlaa gj tsaargalaxyu ene ter geel bas oorooso turuulj orooliig xairlasan geel yawj ogson Baina shu . Tani blog Ix goyo yumaa bi blog unshix durtai xun byriin dotood ertontsoor ayalax conirxoltoi saixan bs olon zuil medj awdiin . Bi ch bs ooro oortoo zoriulj zassan jaaxn ger min wordpress t baidiish de ta zawtai Bol mini ertontsoor aylaarai xariltsan ayalj baiya . ariunaa77.wordpress.com Tanid sain saixniig xusii . Tengeriin busgui ......

    ReplyDelete