Comfort Zone-оосоо л Гарчихмаар Байна

Нэг харахад миний амьдрал болоод л байгаа юм шиг - хийж сурсан ажил, илүү ч үгүй, дутуу ч үгүй мөнгө, тайван амьдрал, тавлаг орчин гээ л бүх юм дажгүй шүү. Нэг ёсондоо энэ амьдралын хэв маяг маань миний Comfort Zone болоод хувирчихаж. Comfort Zone гэж яг юуг хэлээд байна аа гэж хэн нэгэн асууж магад. Шууд үгчилж орчуулах юм бол дассан (заншсан, сурсан, тухтай) орчин гэх юм уу даа. Хоёрхон үгээр хөрвүүлэх гэхээр утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм шиг санагдаад болдгүй. Та яг оносон үгийг нь мэдэж байгаа бол надад хэлээрэй. За даа энэ үгэндээ гол нь биш юм аа, хамгийн гол нь утгандаа.


Дээр хэлсэнчлэн бидний Дассан Орчин (Comfort Zone) - Өнгөц харахад болоод л байгаа амьдрал. Нэг ч их мөрөөдсөн ажил биш ч гэсэн амьдралыг чинь залгуулчихдаг, нэг ч их мөнгө олохгүй хэрнээ зардлыг чинь нөхчихдөг, нэг ч их жаргалд умбуулахгүй ч, зовоохгүйхэн шиг байдаг, эрсдэл, айдас, санаа зоволт харьцангүй бага тайван ийм л амьдралыг хэлээд байгаа юм.

Мэдээж хэн ч гэсэн айдас хүйдэсгүй тайван амьдралын хэв маягаас гарахыг тэр болгон хүсэхгүй. Би ч гэсэн яг л ийм байдалтай байна. Гэхдээ сүүлийн үед нэг л сэтгэл хангалуун бус, нэг л юм үгүйлэгдээд, нэг л юм дутагдаад байх боллоо. Сүүлийн үед ч гэждээ, ер нь миний сэтгэлийн гүнд байнга л байсан юм шиг байгаа юм. Анзаарч, тоож харж байгаа нь саяханаас болохоос биш. Миний амьдралыг хөндлөнгөөс харсан хэн нэгэн: "Юу дутагдаж, гачигдсан гэхээр хангалуун бус байдаг байна аа? ёстой нөгөө жаргал нь жад болно гэгч л энэ байхдаа" гэж хэлж магадгүй л юм.

Энэ Comfort Зондоо амьдраад байж болно л доо, болно, бүр насаараа ч амьдарч болно. Гэхдээ хамгийн харамсмаар зүйл нь энэ орчинд удаан байх юм бол өөрийгөө ирлэнэ, хурцлана, хөгжүүлнэ гэх юм байхгүй, хүсэл мөрөөдөл нь замхран алга болж, зүгээр л өдөр хоногыг аргацааж, үхлээ хүлээж суухтай л агаар нэг болчих гээд байх шиг. Өөрөөр хэлэх юм бол уул өөд мацаж яваад оргилд нь хүрэлгүй уруудаж яваа хүнтэй л адилхан болчих гээд байна.

Надад яг юу үгүйлэгдээд байна, яг яавал би амьдралдаа сэтгэл хангалуун болох вэ гэж нэлээн л бодлоо. Бодсоны эцэст надад - шинэ бэрхшээл, шинэ орчин, шинэ айдас, шинэ эрсдэл, шинэ алдаа, шинэ ажил гээд л шинэ л гэсэн бүх зүйл дутагдаж байна гэдгийг олж илрүүлэв. Хүн чинь шинэ асуудалтай тулж л хөгждөг юм байна, шинэ эрсдэл, айдастай тулж л өөрийгөө хурцалдаг юм байна, шинэ алдаа хийж л суралцдаг юм байна, шинэ орчинд орж л шинэ санаа, шинэ арга барилтай болдог юм байна.

За одоо юу дутагдаж байгаагаа мэдэж байгаа юм чинь хурдхан гарчихая гэсэн зам дээр нэг нүсэр том саад хөндөлдөж зогсчихоод болдоггүй шүү. Тэр нь хэн гээч "БИ" өөрөө. Би л өөрөө өөртөө хамгийн том хана, хамгийн том бул чулуу, хамгийн том мангаа юм байна. Саад болдог шалтгаан:

Би гэдэг хүн нийтдээ гурван Цэгмээгээс бүрдэнэ. Эхнийх нь шийдвэр гаргагч, гүйцэтгэгч Цэгмээ. Дараагийн хоёр нь болохоор миний шадар зөвлөхүүд. Нэг нь дандаа зөв юм зөвлөнө (Angel Цэгмээ), нөгөө нь дандаа буруу зүйл зөвлөнө (Evil Цэгмээ). Тэгээд Комфорт Зон-оосоо гарах эсэх талаар хэлэлцэхээр яадаг вэ гэхээр, (Хурлын танхимаас шууд)

АнгелЦэгмээ: Ёстой зөв, гарах хэрэгтэй. Шинэ орчин, шинэ бэрхшээл, шинэ ажилтай шууд нүүр тул. Тэгснээр чи өөрийгөө хөгжүүлнэ, илүү сэтгэн хангалуун амьдрах болно. Энэ байдалдаа байгаад юу ч өөрчлөгдөхгүй. Зоригтой, тууштай бай!

ЧөтгөрЦэгмээ: Ээээ юуун дэмий асуудал оруулж ирдэг юм бэ дээ. Дассан орчиноосоо гарна гэдэг тийм ч их хүсээд байх зүйл биш. Аймар их айдас, аймар их бэрхшээл, аймар их эрсдэл. Ингэж өөрийгөө шаналгах хэрэг байна уу? Хэдүүлээ сайхан л амьдарч байна шүү дээ. Өөр юу хэрэгтэй гэж? Чи тэгээд ч шинэ ажилд тэнцэхгүй, шинэ орчинд дасахгүй, шинэ бэрхшээлийг давахгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн дээр байхаа хө.

Шийдвэр гаргагч Цэгмээ: За та харсан уу? энэ Чөтгөр Ангелаас илүү их тайлбар тавьж байгаа биз? Нээрээ л одоо болж байхад тэр их шинэ айдас, шинэ бэршээлийн хэрэг ч байна уу дөө. Гэхдээ Ангелын хэлсэн үг болгон зөв л дөө. За за толгой эргэчлээ. Тэгэж байгаад болох биздээ. Дараа нь дахин энэ асуудлыг оруулж ирнэ ээ.

ХаХаХа яг л ийм юм миний толгойд болно шүү дээ. Энэ Чөтгөрийг уул нь ажилаас нь хална гээд л бодоод байгаа юм. Гэхдээ лүд чинь дээгүүрээ холбоо сүлбээ ихтэй юм аа. Танд нэг иймэрхүү зүйл дохиолдоно биз? Comfort Zone-оос гарах өөр арга мэх байна уу?

31 comments:

  1. усанд мэлхийг хийгээд халаагаад байхад мэдэхгүй чанагдчихсан байдаг гэдэг шиг л ойлгогдлоо.

    ReplyDelete
  2. Risk-g huleesneer amjiltand hurch ch bolno azguitej ch bolno.
    Go angel Ts

    ReplyDelete
  3. Ene ch unen shuu. Bi ch gesen ooriinhoo comfort zone-oosoo garahguigeer setgel hangaluun amidarch chadahguigee oilgoson.
    Er n ene dassan orchnoosoo garch surahad yu heregtei yum boloo? Bi olon l argaar garah gej oroldoj uzsen, butsen yum baihgui, neg ih udalgui baidal ergeed l neg hevendee ortsood baisan. Amidraliinhaa hev mayagiig hucheer oorchilj uzlee, ogt sonirhdoggui yumaa barij avaad oroldoj uzlee ... nemergui ee. Dassan sursnaasaa baga bagaar tatgalzah hergtei yum boluu?! medeh yum alga aa.

    ReplyDelete
  4. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг дээ.
    Хамгийн гол нь орчин л доо.Ганцаараа амьдардаг бол өөрчлөлтийг нилээн хийж болно харин хүрээлэлтэй бол жаахан хэцүү байж магад.

    ReplyDelete
  5. Ugaasaa ene delhiigees setgel hangaluun bdliig olj awna gdg hudlaaaa uneheer uhaantai hun bol tegj chadna. Shine uurchlult ene teriig bodohoosoo umnu odoo bgaa ene amidraldaa talarhaarai. Ene amidraldaa talarhaj chaddaggui hun ireeduid myanga saihan zuiltei uchirsan ch talarhaj chadahgui bas l neg yum dutagdsaar tuuniig haisaar... Boloogui zuiliiin talaar sanaa zowj, boloogui zuiliin talaar tuluwluj yawdag huniig bi ih gaihdag amidraliig hezee ch tuluwlij bolohgui.Magadgui chi ireeduigee het tuluwlusun bj magadgui.
    Bible sudlahiig zuwlii.Bi yah gej ene delhii deer amidarch bgaa? haashaa yawah eostoi? minii amidraliin zorilgo yu boloh, yawal bi setgel hangaluun amidarch chadah esehiig medej bolno.Bible deer ene delhin hamgiin bayan haan bsan Solomonii helsen ug bdg "Bugd hooson, hoosnii hooson boloi"" Buh gol dalaid tsutgawch dalai duurdeggui,dahin butsaj ursahiin tuld haanas ehelsen ter gazartaa goluud butsaj urssaar bdg,Hud harsanaaraa hanasangui chih sonssonooroo duursengui, Yu bsn ter n baih bolno, Yu hiigdsen ter mun hiigdeh bolno. Iimees naran door shine yum yu ch alga" ... Biblees nomlogchin ug 1 bulgiig olj unshaarai. Yaj amidralii utga uchriin talaar helj ugnu.

    ReplyDelete
  6. comfzoneoos garah ni zuv gedge medej baiga l yum bol shud teriigee uildler uzuuleh hergtei. Ugnees ilu uildel huchtei

    ReplyDelete
  7. tsegmee,,,bop,,hulgaich kinoog gardag bolgood orhioch,please.

    ReplyDelete
  8. Би ч тэр комфорт зонд л байгаад байх шиг байхын.. гараад нээрээ хэр бол?

    ReplyDelete
  9. harin tiimee hun erni ih aimahai baha shine zuilees ih l aidag

    ReplyDelete
  10. Deppsu:
    Yag l tiim yum bolood baina, comfort zone doo baisaar bgaad 1udur haramsahvii dee

    XapXyH:
    avsan bizdee, twiteer?

    Munkh:
    Harin Angelaa l sonsoj baimaar bn, zugeer l baij baisnaas risktei tulj bsan ni deer bh gj bodod l bn

    Anon:
    Baga bagaar ni dassan zuileesee salna gedeg bas l sanaa shuu!

    Nomad:
    Neeree tiimshuu, Herev ger bul, ur huuhedtei bolchihson ued comfort zone-oosoo garahad ulam hetsuu bolchih yum shig

    Anon:
    Baigaadaa setgel hangaluun baih gedeg bol zuvuu zuv. SAnal neg baina. Harin uuriiguu hugjuuleh tal deer yu gej bodoj baina. Er ni Bibleiig bi bas haaya ergulj hardag l yum. Tanii sanal bolgoson zuiliig zaaval harna aa

    Narmandah:
    Unen, ugnees iluuu uildel huchtei, shuud l yu ch bodolgui garaad uzdeg yum biluu? garah zuv gedge medej bga yum chin

    Anon:
    Voriig shalgaj uzne ee

    Moogii:
    Garaad uzeh heregtei. Neeree garna gehleer buh zuilee shinechlehiin ner bish yum shig bga yum. Minii post deeree durdsan shine zuiluudiin negiig ni uzehed ch comfort zone-oos garahad nuluulj boloh yum.

    Docy:
    Aidas ergelzee gedeg l ih hoish ni tataad bna

    ReplyDelete
  11. Сайн уу? Хүний дотор нээрээ бурхан чөтгөр 2 байдаг нь үнэн шүү. Нэг нь дандаа сайн сайхан, шинэ зүйл сэтгэж байхад нөгөө нь үгйсгээд шийдвэрийг буруу гаргахад хүргэнэ. Үнэндээ чөтгөр л ялчих гээд байдаг юм л даа хэ хэ. Тийм шүү өөрийгөө энэ баригдмал хэвшмэл байдлаасаа нэг салгаад үэх хэрэгтэй. Шинэ мөрөөдөлтэй болоод тэрнийгээ хийе гэж зориглох юм бол хүсээд байсан зүйл чинь аяндаа гараад л ирэх болно оо. Адал явдалтай байх гоё ш дээ. Бүтэхгүй байх тусам улам хиймээр санагдаад байдаг юм аа. Гэхдээ хэзээ ч биелэшгүй юмны араас хөөцөлдөхгүй ээ... Chimegee

    ReplyDelete
  12. Negen xeviin xevshmel amidraliin tuxai yarisan bx shiv. Xun bolgond l iim zuil toxiolddog bx. Xunii xusel gej xyazgaargui shd. Onoodor bolood bn gej bodood yavaad bdag, getel neg l odor ene buxniig oorchlox xeregteig uxaardag. Tuxailbal, Chi urid ni ANU.d ochij suraltsaj, sn medleg bolovsrol emzemshij, oor ornii soyol.s suraltsay, ooriigoo neeye, xogjuuley gej boddog bsn bol today ene buxen chine xediin bielelee olchixoj. Tiimees chi daxin tsaash yavax xeregteig uxaarsan bn(ugaasa xun chine axix tusam ulam l tsaashlaxiig xusdeg bizdee). Onoodoriin amidral chine margaashiin chine ter shine amidraliin chine undes shuu dee. Tiimees chi tsaash ni yavax estoi. Mgl.doo ochij shine bas temtseltei amidraliig exluulex l xeregtei dee. Tgd ch mgl xun chine ugaasaa suurin amidral.d dasaagui xumuus shuu dee. Bnga xodolgoontoi yum yum ru temuulj zutgej bdag sonirxoltoi xumuus shd. Magadgui ene buxen bidnii nuudeliin soyol irgenshiltei xolbootoi baij medex yum. Shine gazar nuuj ochix mon ch sonirxoltoi shuu. Tiim l orchind shine sanaa, xusel moroodol bii boldogiin. Tom xumuus zarimdaa yag l xuuxed shig bxiin. Gexdee iim zan bx zugeer gej bi boddogiin. Ene buxen minii l bodol shu. Tuunees bish yag iim tiim gej xen negend tulgasan yum bxgui gedgiig oilgon bizdee. Bayarlalaa.

    ReplyDelete
  13. Nemj xelexed, xun yamar negen zorilgodoo xurexiin tuld xesegxen xugatsaanii xevshmel amidraliig tevchix shaardlaga bas bdagiin shd. Ene talaar bas bodoltsox xeregtei bx gej bodojiin. Tuxailbal minii xuvid bi nen turuund surguulia togsox xeregtei, daraa ni bas nadad bodoj tolovloson zuil zondoo bgaa ter buxniigee baga bagaar xeregjuulne l gej boddog. za tgd bux zaluusdaa Good Luck.

    ReplyDelete
  14. Миний бодлоор та их ганцаарддаг санагдлаа. Ийм бодол яаг миний бодолд ч бас байгаад байдын... Сургуульдаа явна хэн нэгтэй нь буу хална тэгээд гэртээ ирнэ. гэх мэтээр нэгэн л хэвийн.... Харин та хэн нэгэн д баригдахаасаа өмнө хүссэнээ хийсэн дээр юм болов уу. Дээр бүсгүй хэлснийг бас их дэмжиж байна шүү яс цусанд тэр нүүдлийн соёл маань шингээстэй байгаа... ЗӨ тээд Let's change comfort zone их гоё ойлголтыг сураад авлаа амжилт...

    ReplyDelete
  15. Bible helehdee: Baigaa jumandaa setgel hangaluun baij sur!
    setgel hangaluun baih gedegiig bitgii mangariin dotor amgalan gedeg ugtei holioroi.

    ReplyDelete
  16. Хаачгүй амьдрал нэг л хэвийн үргэлжлээд уруудах ч үгүй мөртлөө шалтай ахьсан юмгүй санагдан гэнэт "ЗА БОЛИЙ ЧИ МИНЬ" гэж ухасхийх үе зөндөө л гардаг л байлаа. Хэсэг хугацааны дараа дахиал ... гэхчлэн,гэхдээ саяхан "Зөгнөл", дээхэн "Мөхлийн өдөр 2012.12.21" мөн танин мэдэхүйн нэвтрүүлгээр Америк тивд оршдог нэгэн галт уулын идэвхжих үе аль хэдийн өнгөрөөд талийсан зэрэг сонин зүйлүүдийг угсруулан үзээд "өнгөрсөндөө ч биш, ирээдүйдээ бүр ч биш зөвхөн одоо цаг дээрээ л сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах нь чухал" гэж бодох болсон шүү. Хэхэ би гэхдээ оптимист биш л дээ.

    ReplyDelete
  17. бяцхан залруулга хэхэ: оптимист гэдгийн яг эсрэг үгийг орлуулж ойлгоорой хүмүүсээ "би гэхдээ пессимист биш л дээ." гэж.

    ReplyDelete
  18. Нэг ч их мөрөөдсөн ажил биш ч гэсэн амьдралыг чинь залгуулчихдаг, нэг ч их мөнгө олохгүй хэрнээ зардлыг чинь нөхчихдөг, нэг ч их жаргалд умбуулахгүй ч, зовоохгүйхэн шиг байдаг, эрсдэл, айдас, санаа зоволт харьцангүй бага тайван

    aimaar onoj heljee,thumbs up :)

    ReplyDelete
  19. Hi. Tsegmee ajil torol ondor yy. chamaas hyseh yum bna. Ganaa бж-iin blogoor oroh gesen ni urilgatai zochid ordog bolchihson bna. bi bainga zochildog unshih durtai blog baisan yum. minii email hayagiig yabuulj tus bolno uu. batdamdin43@yahoo.com Ganaa yyniig olj yzbel nadiig urina gedegt itgej bna.

    ReplyDelete
  20. Tsegmee bi Ganaa бж-iin e-mail hayagiig medehgyi bolohoor bichsen yumaa. Ganaa tanai blog-oor ordog bas comment yldeesen baisaniig omno harj baisan bolohoor.... za neg tus bolood minii e-mail hayagiig damjuulj ogno yy! thanks

    ReplyDelete
  21. Busgui chi odoonoos l hiih yumaa hiij bsan ni deer dee ehleed tugsuud daraa ni gevel ene Tsegmeegiin bichsen shig l bn gsn ug bish uu gehdee bi halit l unshsan shuu

    ReplyDelete
  22. chinii bichleguuded durtai

    ReplyDelete
  23. Tsegmee USA-s achaa awaad shuudangaar ywuulah naidwartai company,huwi hvn medehgvi biz??? meddeg bol tus bolooch.Ih achaa bishee.Notebook l ym bgaan.Mgl-ruu bish europ-n 1 ulsruu.Please.
    magadgvi chamd tiim zaw bhgvi biz???

    ReplyDelete
  24. sain bna y.chinii bichlegyydiig ynshihad ih aytaihan bdag yma.bi end (chicago)ger byleeree bdag emegtei bnaa.teged chamaas asyyh zyil bna.manaih 2 hyytei,bi tom hyygee colleged oryylah gesen bogood hamgiin hyamd zardlaar hel sain syrah college syrgalt haa bdagiig medehgyi oorsdoo hel sain medehgyin ylmaas netees medeelel olj avch chadahgyi bgama.bid end ired 1 jil bolj bga.tiimes hel bolon bichig barimt bhgyi tyslaad ogoh naiz nohod ch myyhan.anh orloo.com deer chinii bichsen zyilsiig ynshaad 2 hyydee helj ynshyylj bsaan.hynd heregtei sanaa avahaar zyils zondoo bgaa ni taalagdsan.manai tom hyy odoo 18 tai.end nodnin ireed syrgyylid oroh gesen avaagyi.tegeed 1 jil hygatsaa aldsan.odoo hel ys ch bhgyi naiz nohod ch bhgyi hyygee haraad mash orovddog.dupage college gedegt orvol yg ni high school togsson gerchilgee avdag gej sonslo.gehdee ynetei bol ah egch 2 ni chadahgyi l de.zarim hynees asyyhaar ydargaa gej sanadag ymyy medehgyi e geh ym. tegeed chamaas ene taliin medeelel bval helj tyslaach gej gyih gesiima.chinii blog ryy orood mail ryy chini zahia yavyylii getel oldohgyi bolohoor ni ene setgegdel deer orloo.zav chini garaad bolomj chini bval biden ryy mail yavyylna y.bidnii hayag davaaoogi@yahoo.com. hariy bichvel tyn bayarlah bna.

    ReplyDelete
  25. Ad chotgor, avralt burxan gedeg neg xunii 2 tal gedeg Choinomiin goy shuleg baidag shuu dee

    Saikhan niitlel baina, Thanks

    ReplyDelete
  26. Iim sedev gargaj bichleg hiisend bayarlalaa. olon humuus ch sanaa bodloo heljee. dahin uur olon sedveer bichleg hiigeerei. olon hund taalagdsan baih gej naidaj bn.

    ReplyDelete
  27. ene bichleg orloo.com-d tavigdaj mash heregtei setgegdluud uldeesen baisan bolohoor end davhar havsargaya gej bodloo:

    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    Өөртөө том зорилго тавиад өргөн сэтгээд тэрнийхээ төлөө зүтгэвээс дотор хүмүүсээ чирээд хөдөлнөшд. Жаахан тойрог дотроо биеэ чагнаад суувал эвил энжэл 2-тоо чирэгдээд дороо эргэлдээд байна гэсэн үг.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    Надад яг наадах чини тохиолдсон юм бна. Амидрал яг хэвийн болоод ирэхээр оорийн эрхгүй хогжиж чадахгуй байгаагаа мэдэрдэг юм билээ. Тэгэхдээ бугдийг ни 1 дор оорчилно гэж байхгуй бага багаар шийдбэртэй алхам хийж оорийгоо цааш ни хогжуулэх хэрэгтэй.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    tiimee aimar uitgartai bn ene amidral. udur honogiig zugeer l unguruuguud bn. um hiie hugjii geheer zaaval mungu hereg bolood bga ch um shig, uchraa ch olohgui um. yaval deer ve. udur tutmiiha amidrald buhimdaj suusaar taarch bn.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    цагаачийг цагаа хатгана цааан моритыг ногоо хатгана гэж энэ дээ. хэрвээ та дайчинболоод эрмэг байсан бол ингэж эргүүтээд байхгуй биз .та монголдоо очоод хуссэнээ хийх эрх байгаа болохоос ни болохгуй г хуртэл ...?!!!!
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    практик дээр үндэслэсэн эринхий онолоор бол хүн олон роли-тэй. Энэ ни янз бүрийн харилцаан дээр ни үндэслэсэн байдаг(suragch, huu, naiz zaluu, ajiltan, hursh, ah, duu geh met). Тэгээд хүн өөрийнхөө наснаас хамаараад хөгжлийн үэ шатийг туулахийн хамт энэ ролиуд ни ч бас өөрчлөгдаж байдаг. Түүнтэй уялдан дассан орчноо солино, shuune, deeshluulne.

    Хүн насанд хүрсэн 18-аасаа эхлээд л тогтвортой үэ, шилжилтийн үэ гэдгийг туулна, нэг үэ ни 5-6 жил үргэлжилнэ, нэг үээс нөгөөд шилжихэд наснаас хамаарсан зорилго чухал үүрэгтэй. Үүнийг сэтгэл судлал, хүний хөгжлийн ухаан хөгжөөгүй байхад л ард түмнүүд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж ирсэн. Монголчууд гэхэд хөлд ороход ни тэг, 40 хүрээд ингэ гэх мэтээр наснаас ни хамаарч хүний дасах орчин, эсвэл хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хэлдэг.

    Баруунд бол хүний амидралийг 4-н улирлаар баримжаалж байсан, хавар өсөх нас (1-20), зун цэцэглэх нас (20-40), намар хурд саарах гэхтэй налгар тайван, бүрэн боловсрох нас(40-60), өвөл хумигдах нас 60аас дээш.

    Одоогийн шинжлэх ухааний онолоор бол шилжилт, тогтворжилт, шилжилт, тогтворжилт гээд л 7-8 үэ бий. Үндсэндээ бол нэг зорилго тавиад, тэрийгээ биэлүүлэхээр ажиллах ни шилжилтийн үэ, биэлүүлчихээд хэсэг хугацаанд тогтвортой байж, дараагийн зорилго гарч ирэх хүртэлхийг тогтворжилтийн уэ гэж байгаа.

    Сонирхсон хүмүүс Levinson adult development theory geed googledeerei.

    Tiimees amidral zorilgo bolj baisnaa genet bolohgui baigaa yum shig sanagdah ni JAM gesen ug gej heleh gelee. Setgel gegelzeh ni, ih zuil huseh ni hun buhend tohiolddog buguud, herhen zuvuur, saihnaar ashigtaigaar shiidej, shiljiltee amjilttai tuulah ve gedeg ni hudulmur, hunii ajliin chanar, amidraliin chanaraas boloh baih.

    Humuusiin hamgiin sain medeh shiljiltiin ue bol 40-50 nasnii ue, mid life crisis gej helsen baidag, ene ued hun zaluu uees holdoj baigaagaa medej, nasti ue ruu oirtoj baigaagaa uhaardag. Zarim humuust 40 nasnii crisis shig zuil ni ali 20,30-n nasand ch tohioldoj bolno. Setgelzuin eruul mendiin uudnees bol crisis hyamral geheesee shiljilt, devshilt, tsetseglelt gej oilgovol ashigtai.

    Uneen, hunjliinhuu hereer huluu jii gedgeer zorilgo uurt taarsan bol shiljilt gaigui yavagdana, gehdee erhiig surahaar berhiig sur geed zaluu nasnii shiljiltendee sain anhaarch chadval nas heviih ued daramt, bachimdal sanhuu, ba uuriinhuu busad uurgiig guitsetgehed arai gaigui tusna, uuruur helvel her sain songolt hiij baigaa chini 40 nasandaa aihtar hyamrah uu, ugui yu gedgiig shiideh bolno.

    ReplyDelete
  28. 2 heseg:
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 11
    залуу хумуус бол эртхэн шийдвэр гаргах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол хожим ни хайран залуу нас мини эрч хучтэй үэ мини гэж харамсах вий.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    Tsegmee
    ...
    бичсэн Tsegmee , 2009 / 10 / 11
    санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаа та бүхэндээ баярлалаа, зарим сэтгэгдэлүүдийг харахад бараг тэр чигээрээ нийтлэл болохоор маш хэрэртэй зөвлөгөө өгсөн байна
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 12
    Гоё бичсэн байна.Nu pain, no gain. gedeg shig hun ali boloh uuriiguu challenge hiij, usuj devshih temuuleltei baij ih baga hemjeegeer yum hiij baih heregtei yum shig nadad sanagddag. hediigeer bi odoo 25tai ch gelee, yu ch hiij buteej chadalgui hugshirchihvul yana daa gej haaya aidag. udur honogiig negen heviin unguruuguud baival tsag hugatsaa shig hurdan unguruh yum baidaggui baih. tiimees chamaig comfort zone-saa garahad saad boloh zuil (ger buliin hariutslaga..etc) baigaa deeree suuld n haramsahguin tuld hiigeed uzye gesnee hiij baisan n deer bh gej bodloo. ter evil-g yur n halsan n deer bh oo.. gehde angel-aa sana**a support hiij chadah undesleluudiig sain gargaad ir gesn n deer baihaa :))
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +0
    0
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 12
    За сайхан юм бичсэн байна аа. Би та нарыг бодвол харьцангуй нас минь залуу хүн биш ээ. Нэг үгээр хэлбэл чиний бичээд байгаа юмыг чинь туулаад, биеэрээ эдлээд ирсэн толгой байнаа хэ хэ. Тиймээс чамайг их зөв юм бичсэн хүүхэд байна гэж шүүрч авч өөрийн амьдралын туршлагаасаа бичье гэж бодож байнаа. Би хүний бичсэн юмыг уншиж зөв, буруу гэж ялгаж суухаас биш өөрөө юм бичих чадвар гэх юм уу хүнд ойлгогдохоор бичиж чадахгүй байх шүү. Хэрэгтэйгээ ойлгож аваад, хэрэггүйг нь орхино биз ээ.
    Би чиний хэлээд байгаа өөрийн дассан тэр тойрогт чинь явсаар байгаад насыг барж байнаа. Тэгээд ёстой чамтай харьцуулах юм бол насаараа их ойртсон хойноо ухаарч ойлгож байна.Чи харин их залуудаа ойлгож харж байгаа нь зөв ухамсартай, ухаантай охин байна гэж би үнэлэх нэг хэмжүүр болж байнаа. Эцэст нь хэлэхэд миний туршлагаас бол чамд нэг их эрсдэл авчрахгүй бол чи өөрийгөө голохгүй юу хийж үзмээр байна хий, үз, турш, оролд. Чи заримыг нь чадна, чадахгүй ч юм гарч ирнэ. Бүх юм руу үсчиж орсноор чи заримдаа худлаа хэлэх хэрэг гарч магадгүй, хэл, заримдаа жаахан ч гэсэн хулгай хийх хэрэг гарч магадгүй, хий, бүр бага ч гэсэн улсын мөнгө завших хэрэг гарч магадгүй, завш, хүн хуурах тохиолдол гарч магадгүй, хуур. Энэ бүхий эцэст чи хамгийн гол нь юу сурсан байх ёстой вэ гэвэл, тийм тийм алдааг хийж болохгүй юм байна, тэгэж хийвэл хүнийг хуурахгүй, хулгай хийхгүй, улсын мөнгө идэхгүй байж болох юм байна гэдгийг сурсан л байх ёстой. Гэхдээ өөрийн дассан тойргоосоо гарч шинэ зүйл сурч, зөв ажиллаж, зөв санаатай, хүн чанартай л байж чи инээд хөөр, баяр баясгалантай, аз жаргалтай амьдарч насыг барна гэдгийг мартаж болохгүй. Аяндаа чи хүн хуурч, хүн чанаргүй, муу санаатай хүн байж энэ бүхнийг хийвэл угаасаа сэтгэл санаа чинь тайван биш, мөнгө байсан ч хоосон юм шиг, инээмээр байсан ч гомдоосон хүмүүс нь харагдаад инээж чадахгүй, хуурч олсон эд хөрөнгөө эдлэмээр байсан ч яаж олсон чинь бодогдоод эдэлж чадахгүй зовж байгаад, худлаа жаргасан болж байгаад л энэ амьдралаа дуусгана.
    За яг санаагаа сайн ойлгуулж чадаагүй бол уучлаарай. Хамгийн гол нь өөрийгөө голж, хөдөлвөл даварсан болчихно байх, хэлчихвэл хардсан болчихно байх, инээвэл арзганасан болчихно байх гэж айж нугдайж битгий амьдраарай залуучуудаа. Чадах чинээгээрээ шинийг эрэлхийлж амьдар. Бурхан аяндаа санаа чинь сайхан бол сэтгэлийг чинь залаад зөв зам руу чинь хөтлөөд өгнө. Тэгээд ч амьдрал сайхан шүү, амьдрах бүр сайхан байдаг юм шүү залуучуудаа. Инээ, инээ.
    ёс бус зүйл мэдээллэх
    санал нийлэхгүй байна
    зөв хэлжээ
    Үнэлгээ: +1
    0

    ReplyDelete
  29. 3r heseg:
    ...
    бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 12
    Дээрх хүнтэй санал нэг, айдсаар амисгалан амидарч болохгүй, цэцэг яаж дэлбээлдэг тэрэн шиг л зөв бодлоор, асар их хөдөлмөрлөж, авияа гэснээ аваад, хүриэ гэсэндээ хүрээд, туршия гэснээ туршаад явах хэрэгтэй, би тэр онолоос бичсэн хүн бна хэхэ, гэхдээ байна ш дээ, хүн гэдэг амитан өөрийгөө ойлгох, сүргээ ойлгох ни чухал шүү. Би Цэгмээд юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр you are not alone, хүнийхээ амидралийг хөгжил, хөдөлгөөнд ни ойлгож байгаа ни сайшаалтай гэж хэлиэ.

    Нөгөө талаас, тэр онолоор бол, практикт ч гэсэн, хүнд амидралийн бүтэц гэж байдаг, энэ ни 3-н гол зүйлээс бүрддэг, гол том зорилгууд тэдгээр 3тай салшгуй холбоотой ба шилжилт, тогтворжилтийн үэд эдгээр ни бас өөрчлөгдөнө. Энэ 3-н зуйл ни АЖИЛ (КАРЭЭР), ХАРИЛЦАА (RELATIONSHIPS), РОЛУУД (ROLES) за нэлээд дээр уншиж байсан болохоор мартаж, ингэж санаж бна. Би лав унших болгондоо тийм шүү гээд л шимтэн уншаад, 30 нас гэхэд ямар болсон байх уу гээд цаас эрээчиж суусан, 21 тэй байжээ тэр үэд. Одоо 21 тэйд бичсэнээ эргээд харахад,
    1. хөгширтлөө хийж, тэтгэвэр хураах ажлаа 30тайдаа олсон бна. (олоогүй явна, энэ намайг дарамтанд оруулаад байгаа)
    2. нөхөртэй болсон бна, бас ээж болно (нөхөртэй, хүүхэдгүй байгаа)
    3. өөрийн байртай болсон бна (мэдээж мортгэйжээр авсан л байртай, өрөө төлж дуусаагүй, дундаж хүмүүс 60тайдаа дуусдаг.)
    4. сурсан мэдсэнээ түгээх болно, монголдоо алдар гавияатай хүн болно (энэ ажил эхлээгүй, ганц нэг зүйл л хийсэн)
    5. ээж ааваа асрана. (бага сага тусалнаа, хажуудаа авч чадахгуй гэдгээ ойлгосон, ирж очоод байцгаана, тэд нэлээд насжаад, байнга хажууд ни хүн асрах хэрэг гарвал мөнгө хэрэгтэй гэдэг үүднээс одооноос хэдэн төгрөг цааш хийж бна)

    Одоо 35тайдээ ямар болох уу гээд бодоод сууж бна даа, одоо миний хамгийн гол зорилго бол үлдсэн насаараа хийх ажлаа олох, эсвэл богино хугацаанд баяжих хэхэ. Урид ни нөхөргүй байхдаа, яаж сайн нөхөртэй болох вэ гэж толгойгоо гашилгаж байлаа хэхэх, энд тэр өмнөх хүний хэлсэнээр хийхгуй бүхнээ хийчихсэн шүү хэхэ, гол ни хүн маш өөдрөг, өөртээ итгэлтэй, ихэмсэг, сэргэлэн шувуухай байх хэрэгтэй. Өөрөө юу хүсэж бна эс хүсэж бна гэдгээ, эсвэл танидаг хамаатан садан найз нөхдөөсөө хэн шиг ни, хэнийх ни зиндаанд хүрч амидармаар бна гэдгээ мэдээд, цаасан дээр биччихээд сэм сэмхэн харж санаад, хазайхгуй яввал, санаж яввал бүтнэ гэгчээр бүтдэг юмаа. Би лав ийм л хүнтэй би амидарч чадна гээд 25 гаруй зүйл жагсааж бичээд тэр дагуйгаа болзоонд явж байгаад ханиа сонгож олсон. Өмнө ни тэгэж тодорхой хүслээ мэдэхгүй байсан болохоор шийдэж чадахгуй, оройтох дөхсөн.

    Чи юуний өмнө, сонирхсон ба хэрэгтэй байгаа зүйлээсээ, эсвэл сэтгэлд чини байнга хадгалагдаж явдаг зүйлээсээ эхлээд ханцуй шамлаад дайраад үз. Энэ чини юу ч байж болно, чи турмаар бна уу, чи үсээ өөрчилмөөр бна уу, чи шинэ хэл сурмаар бна уу, чи илүү мөнгө хураамаар бна уу, чи ах дүүдээ сайн тусалмаар бна уу... юу хүсэж байгаагаа мэд, бич, тэгээд алхам алхамаар цаг алдалгүй дайраад ор. Хамгийн гол зүйл бол ХААНА АМИДРАХ УУ. али оронд гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй, тэрийгээ шийдэж чадахгуй тойрох, бөөрөнхийлэх тусам бусад бүх амидралийн бүтцийн элэмэнтүүд чини чичиргээтэй байх болно.

    ReplyDelete
  30. Yag l end bichseneer, ingeed helvel hen you geed bodchih bol, tegeed helvel darga yu gej buruu oilgood, hen n bas gomdchih bol, ingeed huvtsaslaad yavbal manaihan hend n yaj iluu haragdaj, hend n yu gej dutuu uzegdeh bol gej aij ichij, amaa hamhij,urdaa baigaagaa duuguihen hiij gelderseer baital neg medehed amidraliinhaa taliig ongorooson bailaa. Tegtel ch chinii tolgoid boldog shig zuil tolgoid harvaj, "Angel" "Devil" hoyor uzeltsej, yer n bi helii gesnee helj, hiine gesnee hiie gesen shiidver garlaa. Negen odor nogooh "Angel" namaig zuugeer hatgaad urid omo hezee ch hiij baigaagui zuiiig min hiilgeed avlaa. Olon jil ajillaj, bolomjiin tsalin avch, ur huuhdee tejeej, zardal heregleegee buren tolj, turshlagatai,huuchin ajilchind tootsogdoj, ner hund osoj, jinhene 'Comfort Zone"-doo tavtai saihan amidarch baital "Angel"-iin huts zuu namaig hatgaj, ooriinhoo bosstoi margaldaj,margaldaad zogsohgui"ene muu ajlaas chin garlaa!Bi enenees havigyu deer ajil hiih medleg, chadvar, bolovsroltoi hun"gej heleed haalgiig n savaad garvaa. Ingeed yav iiv yu bolov geed ergeed bodtol, ooriin bair suuri, erh ashgaa hamgaalj, busdad daramtluulalgui, helii gesnee helj chadsandaa baharhah yostoi met. Getel bodit amidraliin hatuu unen nuurnii omno tulaad, zah zeel uls ornii baidal yamar baigaa ene ued ooroo ajlaa hayad gardag, ur huuhdee yaj tejeeh bilee, ard baigaa etseg eh, ah duudee yugaa yavuulah bilee, ovchin zovlon tusval yah bilee geed tumen yum bodogdoj gaitai "Angel"tai ood uruugui zargaldlaa. 4 sariin daraa arai gej ajliin baraa harlaa. Shine gazar, shine humuus yamar l baidag bilee. Ajil olsondoo bayarlah ch hetsuu, gerees neleed hol, avch baigaa tsalin omnohoos havigui baga, uridiin tuvshind ochih gej neleed heden jil uigagui zutgeh hereg bolno. Ingeed bodohoor bodit amidraliin gashuun amt amtagdaj, gutrah handlagatai. Oodrog talaas n harya gej hicheej shine gazar, orchind shiniig surch, naidvartai togtmol orlogotoi bolloo geed l bodovch omnoh "comfort Zone"-tei haritsuulahaar l gol harlaad ooriin munhagiig gaihaad barahgui.
    Iimd "comfort zone"-oosoo garahdaa sain bodoj tolovloorei!Shine zuil, shine alham amjilt avchrah gol undeslel n hezee yaj hiihed ulemjiin ih utga baigaag anhaaruushtai! Sanuushtai neg zuil helehed, ajlaa solihdoo daraahi ajlaa olsniihoo daraa, odoohi ajlaasaa garval deer. Uuniig meddeguud n sain bna, meddegui nad met n sanaj yavuushtai met.

    ReplyDelete