5 сарын 1ний, Өглөөний 7цаг: Калифорнийн Лэйк Элсинор хотын Skydive Elsinore нислэгийн баазад онгоцноос анх удаа шүхрээр үсрэхээр бүртгүүлэв. Үсрэхээсээ илүүтэй бүртгүүлэх нь нэлээн их цаг авсан эд билээ. Бид (эгч, эгчийн найзууд, би нийлээд 10) бараг 2 цаг хэртэй тэнд ч гарын үсэг, энд ч гарын үсэг зурцгаав. Арга ч үгүй биздээ, үсрэх явцад ямар нэгэн аваар осол гарвал бид хариуцахгүй энэ ээ тэрээ гэсэн өөрсдийгөө хамгаалсан баахан гэрээ бэлдээ биз. Бид ч үсрэхээ л бодоод юун тэр гэрээний заалтуудыг нэг бүрчлэн унших хурдхан шиг л зураад явчихсан. Тэгээд зүгээр ч зуруулчихгүй бүүр өөдөөс камерын бичлэг хийж байгаад, миний нэр тэр, тэдэн сарын тэдний өдөр, энэ гэрээн дээр гарын үсэг зурав, гээд бүүр video бичлэг хийж байсан. Бичиг баримт жигдэрсний дараа сургалтын талбайруу нь явдаг юм байжээ. Үсрэхийн өмнө,үсрэх явцад, буултын үед анхаарах хэдэн чухал хөдөлгөөнүүдийг заалгав.
За энд яг үсрэлтийн явцад ямар байрлал авахыг яруу тодоор үзүүлсэн байна даа. Нуруу хотгор, 2гар хагас тэлээстэй, 2хөл гол шүхэрчний хөлийн дундуур чагталсан байх ёстой гэжүга хэхэ. Миний цаана зогсож байгаа залуу миний амийг тэнгэрт хариуцсан хүн дээ.
Манай багийн бүрэлдэхүүн. Агаараас Эсэргүүцэн Довтлох 3р ангийн нисгэгчид гэжүга хэхэхэ. Нисэхийн өмнө патериа татуулав
Цаг боллоо, Үсрэхэд бэлнэ үү байлдагч, Би бэлэээн! Энэ малгай нь их алиа байгаа биз? нэг маамуугийн малгайг зээлдээд өмсчихсөн юм шиг. Уул нь малгайгүй үсрэе гэсэн битгий дэмийрээд бай гэж байна билээ. Чиний л төлөө шүү дээ бид гэнэ ээ. За миний малгай ч гайгүй хэвтнэ ээ, Бүсгүйчүүл юу гэсэн гээч 'Липстиктэйгээ үсэрчихэе тэх үү?' гэнэ ээ, Xа Xа Xа Унаж явахдаа бас уруулаа өнгөлөөстэй аай!? Xа Xа Xа Ээ дээ энэ хүүхнүүд үү!
... за байз нөгөө заалгасан байрлалуудаа мартахвий дээ. Үсрэхээсээ өмнө: Онгоцны хаалгаар 45градус хажуулдсан байдалтай явган сууx ёстой. Тэгээд юу билээ урагшаа, хойшоо, урагшаа гэхэд нь зэрэг ... Aaa ...
Нэг андаа нуруун дээрээ үүрээд л үсэрсэн юм даа гэж томрохгүй юу хаха, Ааааа гэж орилох юм байх гэсэн, Өөөөөө болоод явчихдаг юм даа
Яааая хамгийн аймар мөч бол яах аргагүй энэ байлаа. Би юу л хийчихэв дээ гэж бодох сөхөө гардаг л юм билээ. Дээшээ харъя аа онгоц хол, доошоо харъя аа газар хатуу, зүрх амаар гарчих гээд л
12,500 ft (4км хэртэй) өндрөөс 120 mi/h (ойролцоогоор 200км/ц) хурдтай, 1минут хэртэй чөлөөт уналт. Нөгөө нүүр мүүрний арьс чинь байхгүй ээ, өч төчнөөн нугалаа болоод, хамар амаар маш хүчтэй агаар орж ирээд, хурдхан газардах юмсан гэж бодон унаж байлаа гэж ккк
Дээрээс харахад газар тээр доор бүх юм алган дээр тавиастай, маш үзэсгэлэнтэйг унаж явахдаа ч биширч байлаа. Тэр нэг бараантаад харагдаад байгаа чинь Lake Elsinore шүү дээ!
Яг шүхэр дэлгэгдэх мөч бас л эвгүй золиг байна лээ шүү. Угз татуулаад хэг ёг хийтэл өлгөгдөж байна билээ. Шүхэрийн олс, бүс энэ тэр тасрая гэвэл ёстой л энэ үед тасармаар юм билээ.(түй түй нүгэл гэм, хэнд ч бүү тохиолдоосой). Аз болоход минийх жимбийсэндээ хэхэ баярлалаа
Шүхэр дэлгэгдсний дараа бол бүх юм чимээ аниргүй, би яг л нэг тоосонцор шиг агаарт хөвөөстэй, хамгийн гайхалтай мэдрэмж яг л энэ үед төрдөг юм билээ. Гэхдээ 2 чих битүү, нүднээс нулимс, хамарнаас нус гойжоостой. Гэсэн хэдий ч нүүрэнд инээмсэглэл тодроостой хахаха
Ийнхүү Байлдагч Цэгмээ анхныхаа нислэгийг амжилттай үйлдэж эсэн мэнд эх газартаа буув
Эцэст нь хэлэхэд шүхрээр буухаас илүүтэй 4000метрийн өндрөөс үсрэх л миний амьдралд тохиолдсон хамгийн галзуу, хамгийн аймар үзэгдэл байлаа. Хэдхэн минутын нислэг ч гэлээ насан туршдаа санаж явах гайхалтай мэдрэмж болохоор та ч гэсэн нэг үсрээд үзээрэй!
saihan userch,
ReplyDeleteyamar une hanshtai um baina, 1 huniih ni? 1 ochihooroo saihan userie
гайхалтай, газар дээрээс нь сурвалжлав гэдэг шиг бүгдийг нь нэгд нэгэнгүй бичсэн байна. Гэхдээ л аймаар санагдчихлаа...
ReplyDeleteБи өндрөөс их айдаг. Гэхдээ боломж гарвал үсэрнэ.
ReplyDeleteЯмар аймаар байсан бол доо. Бодохоос л бүүр айж байна шүү. Гэхдээ эсэн мэнд газардсанд чинь баяр хүргэе. Би бол хэзээ ч үсрэхгүй ээ ХЭХЭХЭ.
ReplyDeleteBayarlalaa ene tuhaigaa bichihiig chine huleej blaa. Aimaar bsan bh gej bodson ch bichsen ymiig chine unshaad zondoo ineelee!
ReplyDeleteҮнэхээр үсэрч үзмээр л санагдаж байна. Яг өөрийн тань хэлдгээр насан туршдаа мартахааргүй тийм гоё хэн бүхэнд байдаггүй мэдрэмжийг өөртөө хадгалж явах байх байхдаа
ReplyDeleteГайхалтай !!!
ReplyDeleteAimaar bsan yumiig Tsegmee reclamdaad hugjiltei bsan mayagaar bichsiim bish biz? Ingehed chi er ni amid u? Diwaajingaas blog hutluud bgaam bish biz? hehe
ReplyDeleteхооо. Ямар гоёийн. Гэхдээ надад ийм боломж гаргасан ч би үсрэхгүй. Өндрөөс аймар айдын. ХАрин чи бол мундаг байна шүү.
ReplyDeleteБИ бол үснийхээ стилийг муухай болгохгүйн тулд малгайгүй үсрэнэ гээл хэрүүл хийх байсан байхдаа. :P
Гүүд лаак экстрийм гаая
Нисээд нисч байхдаа зургаа авхуулаад л...
ReplyDeleteБи монголд ингэмээр байна гэж хэнд хэлье дөө. Заавал USA явж байж л үсрэх юм байна дөө.
Би чиний мэдрэмжийг эндээс энэ булангаас чинь авлаа. Гайхалтай...
Se: Neg usrehed 189$ yum bilee, ireheer userch uzdeg yum shuu!
ReplyDeletePbolor: Tengerees tenhee meden survaljilsan gej goyo helsiishuu, blogdoo oruulchih uu?
Ganbat: Zuv hu, usreed l uzeh heregtei
Lhagvasuren: Ee dee userch yavahad esun shidiin l yum bodogddog yum bilee
Anonymous 1: Ineedtei bolj chadsan uu? hehe ashgui dee, daraa ineejiigaad l usreerei za
Anonymous 2: Usersniihee daraa nadaa zurgaa yavuulaarai!
Bal: Divaajingaas chuluut unalt hiigeed irlee gej hehe
Boroo: Minii malgai ch gaigui hevtne ee, Busguichuul buur yu gesen geech Lipstickteigee userchii tehuu gene ee Xa Xa Xa unaj yavahdaa uruulaa unguluustei aai!? Xa Xa Xa Ee dee ene huuhnuud uu!
Frank: Mongold iim zuil neegdeesei! uul ni bolohgui geh gazar ugui sh dee te ?
huue yalaltiin bayariin parad haana bnaaaa
ReplyDeletetsegmee sain bnaa yalaltiin bayaraa saihan temdeglej
ReplyDeleteБи бас өндрөөс айдаг ч гэсэн шүхрээр бууж үзэхийнсан гэж мөрөөддийн. Хэзээ нэгэн цагт заавал яг ингээд үсэрнэ дээ.
ReplyDeleteYamar sonin bayrlamaar ch yum shig, bahdmaar ch yum shig, aimaar ch yum shig, uhehne uu gej helj zagnamaar ch yum shig setgegdluud torloo. Zovhon unshihad iim setgegdel torj baigaa yum shin, ooroo usrehed amidraliin chin buh zurag nudnii chin omno jirelzej ongorson uu? Odoo ooroo gantsaaraa shuhreer buuj chadah uu? Chi ch aygui bol userch medeh tovarish baina shuu?! Somehow I got excited, happy that you are safe and sound!Thanks for sharing with this exciting moments!Cheers! ND
ReplyDeleteyoo yostoi namaig nisej bgaa ym l shig medremj tortol bichjee, aa gsn chin oo yu xaxa, hamag hul garnii huls garchihlaa xD goy experience uzjee!
ReplyDeleteAnonymous: Yalaltiin bayariin parad, salyut, prazdnichnii concertiig www.oroskino.com doo oruulsan shuu! S dnyem pobedi!
ReplyDeleteGanbat: Usreed yamar medremj tursnuu bidenteigee huvaaltsaarai!
ND: HeHe Tuulsan amidral nudnii umnuur zuraih baih gesen tegsengui shuu. Zugeer l aih,gaihah zeregtseed l niseed bailaa. Er ni dahiad usreh uu gevel tegii l gemeer baigaa. Gantsaaraa bol buur ch goyo bh.
Sarakhi: Bayarlalaa, Ineesen bol yamai hehe
Хүн ер нь 3-н зүйлээс айдаг гэж байгаа. 1. Өндөрөөс 2. Харанхуйгаас 3. Мартав... (маргаашнаас санах байхаа..ккк). Та ямар ч байсан 1дэх айдсыг даван туулж чаджээ. Монголд энэ үйлчилгээг нэвтрүүлэх бүрэн боломж байгаа ш дээ. 0 хэддүгээр анги билээ дээ байз ямар ч байсан шүхэрийн нэг том анги байдаг юм. За за хамгийн гол мэдрэмж юм даа.
ReplyDeleteBi bas userch baisan. USA-d ireed udaagui baixdaa. Americ 2 naiztaigaa. Nadad bas aimar baisan. Gexdee ta nar turshij uzex zorig baigaa bol zaaval uzeerei goi medremj buur daraa ni l turnu. Xed xeden udaa niseed yzvel goi saixniig medrex baix. Gexdee ugaasaa tanyg neg mergejliin xun teverch usrene, zural avalt ene bukh uilchilgee uned ni orson bgaa. Turshaad uzeerei zaluusaa. Lot's of fun, enjoy
ReplyDeleteYag l uuree shuhreed userchihsen yum shig setgegdel turlee. aimaar yum. tiimees ene l hangalttai ;-) huvaaltssand bayarlalaa. yamar ch bsn shuhree l lav buuhgui yum bn gedgee medlee
ReplyDeletesain u KID eleg tatlaashdee unshsan chin. yostoi goy bichjeee. shan ch vsrelt bolj bayarlalaa.
ReplyDeleteБи дараа жил нэг найзтайгаа шүхрээр буух төлөвлөгөөтэй байгаа. Энд яг ямар байдгийг нүдэнд харагдтал бичсэнд баярлалаа.
ReplyDeleteСайн байна уу? Сайхан харагдаж байна аа Гэхдээ видео бичлэг хийлгэхгүй яасан юм бэ тэгвэл бүр гоё харагдах байсан даа.Би шүхэрчин хүн америкт очиж шүхрээр бууж үзэхсэн гэж мөрөөдөх юм даа тэнд л жинхэнэ шүхрээр бууж сайхан мэдрэмж авна гэж боддог юм даа
ReplyDeleteхөөх, би шүхрээр буухийнсаан гэж боддогоос биш онгоцноос үсрээд шүхрээ дэлгэхэд тэгж татагдаж эвгүй оргино гэдгээ бодоогүй явсан байнашд,
ReplyDeleteгэхдээ л шүхрээр бууна гэж боддог шүү, яг одоо монголд төлбөртэй шүхрээр буулгах үйлчилгээ байхгүй, параплан-р ганц нэг холбоод буулгадаг л гэсэн
sain uu ta namaig bataa gedeg bi end cheh ulsad ajilaj amidardag yum tegeed jaahan blog hotoldog yum bil vv gej bodood tegeed tanias zowolgoo awah gesen yum aa bolo uu bi anh udaa l ingej blog neej baigaa bolohoor turshlaggviteed bna aa minii mail hayag batbayrmagnai@yahoo.com tand zaw baiwal namaig add hiigeerei bayrlaa tanii hvleej baih bolno
ReplyDeletebi shuhreer usrehiig ih husdeg. yg l ooroo userj uzej b gam shig sanagdlaa. uneheer usermeer sangdtal bijsen bn. :)daraa zaavl shuhreer userj uznee.
ReplyDeleteсолиотой галзуу би үсэрмээр байна.
ReplyDelete